Долдугаар сарын сонирхолтой тэмдэглэлт өдрүүд

img

Шинэ сар ирж, аль хэдийнэ хагас жил өнгөрсөн байна. Өдөр хоногоо сонирхолтой өнгөрөөхийг хүсч байгаа бол энэ сард тохиох тэмдэглэлт өдрүүдийг та бүхэнд хүргье. Гэхдээ илүү сонирхолтой өдрүүдийг шилэн хүргэх болно. Сонирхуулахад англиар долдугаар сарыг July гэж нэрлэх болсны учир нь Юлий Цезарь /Julius Caesar/ энэ сард төрсөнтэй холбоотой гэнэ. Энэ сар нь:
  • АНУ-ын Үндэсний Нэрсний сар
1999 оноос АНУ-д энэ сарыг Үндэсний нэрсний сар болгон зарлажээ. Монголд ч ялгаагүй өргөн дэлгэр зуны цаг тохиож байгаа тул гэр бүлээрээ, найзуудаараа салхинд гарч жимс түүн цагийг зугаатай өнгөрөөж, эрүүл мэнддээ туслаж болох юм.
  • АНУ-ын Үндэсний Уйтгарын эсрэг сар
Иймээс үр бүтээлтэй, завгүй, зугаатай өнгөрөөхөд анхаараарай.
  • Гар утасны боловсон хэрэглээний сар
Олон нийтийн уулзалт, хурал, цуглаанд явж байхдаа утасныхаа дууг хааж, олон нийтийн газар эвгүй хэллэг хэлэхгүй байхыг хичээцгээе. Мөн хүнтэй ярилцаж байхдаа, жолооны ард утсаа оролдохгүй байхыг хичээгээрэй. Тэмдэглэлт өдрүүд: 07.03 – Толио баярлуулах өдөр Нүдээ аниад толиныхоо өмнө зогсоорой. Нүүрэндээ маш том инээмсэглэл тодруулаад, нүдээ нээгээд хараарай. Энэ гайхалтай хүнийг толинд тусгаснаараа та толио баярлуулж байгаа хэрэг юм. 07.05 – Ажлын хэнээтнүүдийн өдөр 07.07 – Шоколадны өдөр 07.08 – Видео тоглоомын өдөр 07.11 – Ганцаардсан нэгнээ баярлуулах өдөр Найз нөхөд, таньдаг хүмүүс дундаасаа ганцаардаж, гуньж явдаг хүнийг санаж байгаа бол тэднийг энэ өдөр хөгжөөгөөрэй. 07.15 – Зайрмагны өдөр 07.22 – Эцэг эхчүүдийн өдөр Ойрд уулзаагүй, баярлуулаагүй бол эцэг эхтэйгээ холбоо барин баярлуулж, хайртай гэдгээ хэлээрэй. 07.24 – Үеэлүүдийн өдөр 07.27 – Өмдөө салхилуулах өдөр Энэ өдөр таныг дасгал хийхийг уриалж байна. Ингээд та долдугаар сарыг хангалттай зугаатай, сонирхолтой өнгөрөөж болно гэж найдаж байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ