"Азийн хүүхдүүд" спортын наадмын хотхоны нээлт боллоо

img

"Азийн хүүхдүүд" спортын V их наадмын нээлт өнөөдөр болно. Өчигдөр Саха улсын нийслэл Якутск хотын спорт цогцолборт байрласан орон орны баг тамирчдын хотхоны нээлт боллоо. Азийн хүүхэд залуучуудын дунд дөрвөн жилд нэг удаа зохиогддог спортын их наадам ОХУ-ын Якутын Саха хотод болж байгаа билээ. Спортын V их наадамд өрсөлдөх 28 орны баг тамирчдыг Якутын үндэсний хувцастай охид, зохион байгуулагчид угтаж авсан юм. Энэхүү Хүүхдийн спортын их наадамд ОХУ-аас шилдэг гэсэн баг тамирчдаа бүхий л төрөлд илгээжээ. "Азийн хүүхдүүд" спортын их наадам нийт 23 төрөлд явагдана. Бид боксын тэмцээний 75 кг-ын жинд өрсөлдөх гэж байгаа Сахагийн тамирчин Николай Ишаевтай уулзлаа. Тэрээр энэ наадамд анх удаагаа оролцох гэж байгаа юм. Николай Ишаев: Боксын тэмцээн долдугаар сарын 7-ны өдөр эхэлнэ. Нийт долоо хоног үргэлжлэн явагдах боксын тэмцээнд 19 орны баг тамирчид оролцоно. ОХУ буюу наадмыг зохион байгуулах эзэн орноос 1, 2-р шигшээ багаа оролцуулах юм. Энэ удаагийн тэмцээнд хамгийн хүчирхэг буюу Азербайжаны баг тамирчид ч тулалдахаар ирсэн байна. Олон орны тамирчид оролцож байгаа учраас боксын тэмцээн ийнхүү долоо хоног үргэлжлэх нь ээ. Дашрамд дурдахад  Азийн хүүхдийн спортын их наадамд энэ удаа самбо бөх, усанд сэлэлтийн төрлүүд анх удаа багтан орж байгаа юм. Самбо бөхийн тэмцээн долдугаар сарын 5-ны өдөр буюу лхагва гаригт эхэлнэ. Нэг ёсондоо спортын наадмын салхийг самбо бөхийн тэмцээн хагалах юм. Манай улсаас Самбо бөхийн төрөлд нийт 8 тамирчин өрсөлдөнө. Багийн бүрэлдэхүүнд Архангай, Дархан-Уул, Баянхонгор аймгийн тамирчид багтжээ. Самбо, жудо бөхийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Хаштогтох, Д.Энхбаатар, шүүгчээр ОУХМ, улсын шүүгч Барсүрэн нар  ажиллаж байна. Тэрээр хэлэхдээ манай самбо бөхийн багт анх удаа энэ тэмцээнд орж байгаа тамирчид багтсан. Дандаа битүү морьдоо бид энэ тэмцээнд сойж байгаа хэмээн баяртайгаар хэлсэн юм. Сурвалжлах багийнхан маань өөрийн орны самбо бөхийн баг тамирчдын бэлтгэл  хийж байх үед уулзаж тэмцээний өмнөх сэтгэгдлээс нь хуваалцахад бүгд сэтгэл санаа, биеийн хүчний өндөр бэлтгэлтэй байсан нь бахархууштай. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 42, 48, 56, эмэгтэй 38, 42, 48 кг-ийн жингийн барилдаан болно. Харин жудо бөхийн төрөлд эмэгтэй, эрэгтэй 2 тамирчин, хоёр дасгалжуулагч нэг шүүгч оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
eregte emegte 12 tamirchin shde judo
2012-07-04
lasran:
za saihan temtseeniig dandaa ehend in hiij bgarai
2012-07-04
adda:
Маш сайн мэдээ хийгээрэй амжилт хүсье ?
2012-07-04