“Тамхигүй орчин бүрдүүлье” сургалт болно

img

Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр олон арга хэмжээ зохион байгуулах юм байна. Тухайлбал “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдлын хяналт, мэдээллийн тогтолцоог сайжруулах” семинар "Цэцэг" зочид буудалд 09.00 цагаас эхлэнэ. Мөн “Тамхигүй орчин бүрдүүлье” сургалт Хангарьд ордны 14 давхарт А танхимд болох аж. Түүнчлэн "Бүх нийтээрээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах нь” уриан дор “Дэлхийн хүн амын өдөр”-т зориулсан хэвлэлийн хурал 15.00 цагаас "Монгол ньюс"  мэдээллийн төвд болох юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ