
Тэгш эрх гэдэг эрх чөлөөтэй адилхан чухал зүйл гэдгийг харуулахаар Аргентинд шүүх болон эмчийн магадлагаа шаардалгүйгээр иргэний үнэмлэх дээрээ хүссэн хүйсээ тэмдэглүүлэх хуулийг өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Ерөнхийлөгч Кристина Фернандес ийнхүү хууль ёсны дагуу хүйсээ солиулсан хүмүүсийг Буэнос Айрес дэх ордондоо хүлээн авч уулзсан байна.
Ерөнхийлөгч төрөлхийн хүйсээ өөрөөр тэмдэглүүлж байгаа хэд хэдэн хүмүүст үнэмлэхийг нь гардуулан өгчээ. Мөн хууль батлагдахаас өмнө боломжгүй байсан ижил хүйстэн эцэг эхийн хүүхдүүдэд үнэмлэхийг нь гардуулсан байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ