Холливудын дэггүй од дахин шийтгүүлэв
Холливудын дэггүй од Линдсей Лохан дахин шүүхийн танхимд дуудагдан шийтгэл хүлээлээ. Дөрөв дэх удаагаа шүүхийн танхимд дуудагдахдаа зам тээврийн ослын хэрэгт холбогдсон байна. Хэдийгээр анхан шатны шүүх хуралдаан байсан ч түүнд мөн л нэлээд хүнд ял оноосон байна.
Тэрээр шүүхийн шийдвэрээр олон нийт ажил хийх бөгөөд буяны байгууллагад албадан хөдөлмөр эрхлэх болж байна. Ялын хугацаа ирэх сарын сүүлээр дуусгавар болно. Шүүхийн танхимд түүний өмгөөлөгчөөр өмнөх хэргүүд дээр нь өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан Shawn Chapman Holley ажилласан байна.
Өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон удаа дараа шийтгүүлсэн билээ. Шүүхийн шийдвэрийг сонсоод нулимс дуслуулан уйлж байсан зураг нь сайхан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ