Шимпанзегийн орголт

img

Хятадын зүүн хойд хэсгийн Ляонин мужид байрлах амьтны хүрээлэнгийн шимпанзе өчигдөр өглөө 9 цагийн үед зугтсан байна. Ажилчид тухайн үед борооноос үүдэн доголдол гараад байсан цахилгаан хашааг засаад анзаараагүй аж. 9 настай уг шимпанзе 1,4 метрийн өндөр, 75 кг жинтэй, 6 настай хүүхэдтэй адил IQ буюу оюун ухааны илтгэлцүүртэй гэнэ. Түүнийг Шанхайн амьтны хүрээлэнгээс авчирсан бөгөөд тэндээ дахиад гурван жил амьдрах юм. Хүрээлэнгийн од гэгдэх Юияао шимпанзегийн энэхүү орголт нь тийм энгийн тохиолдолд тооцогдохгүй. Энэхүү хүрээлэн нь ойгоор хүрээлэгдсэн ба хэрвээ шимпанзе ой мод руу зугтвал ажилтнуудад бэрхшээлтэй болдог байна. Орон нутгийн ойн болон эрүүл мэндийн ажилтнуудаас гадна 70 гаруй цагдаагийн ажилтан амьтныг барих ажилд хүч нэмэн, 10 миллиграмм тайвшруулагч тарьсны эцэст шимпанзег барьсан байна. Түүний биеийн байдал нь сайн байгаа ба аюулгүй буцааж чаджээ. Ц.Мишээл        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

barigdaxgyi l bnaix baisan yum. xyn gedeg muuxai amitnii zugaag gargax gej baigal zerleg amitad syidej xoxirch baina.
2012-07-04