Н.Даваа: Баригдаж хоригдож байсандаа нэг их харамсдаггүй

img

“Shuud.mn” сайт “Гэрт нь авсан гэрэл зураг” булангаа үргэлжлүүлэн хүргэж байна. Бид энэ удаа “Анод”-ын Н.Даваа гэх сонирхолтой эрхэмийнд зочиллоо. Хотын төвд тохилог хаусанд тэрбээр эхнэр хоёр хүүгийнхээ хамтаар амьдардаг юм билээ. Манай сурвалжлах хэсгийг гэрт нь очиход Н.Даваагийнхан тун элгэсгээр хүлээн авсан юм. Цэнхэр дэлгэцээр үргэлж банк, санхүүгийн салбар “Анод” банкны асуудлаар ярилцдаг эрхмийн гэрт очиход тун сонирхолтой амьдралын хэв маягтай хүн шиг санагдсан. Түүний гэрт өрнүүлсэн яриагаа хүргэж байна. -Таныг Анодын Н.Даваа гэдгээр хүмүүс сайн мэднэ. Аавынхаа талаар болон хүүхэд насны дурсамжаас таны яриагаа эхлэе? -Миний аав нисгэгч хүн  байсан. 1945 оны дайны үед  оросын сөнөөгч онгоцуудыг  жолооддог явсан хүн. Энэ үедээ олзны японы  сөнөөгч онгоцнуудыг барьж байсан  байдаг. Их технологи ярьдаг хүн байж билээ. Ялангуяа онгоцны моторын тухай  их ярьдаг байсан. Энэ л яриагаараа долоон хүүхдээ техник технологийн сонирхолтой, сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлсэн. Манайх гурван хүү дөрвөн охинтой  айл л даа. Харамсалтай нь миний ах, дүү хоёр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. -Та бага байхдаа ямар хүүхэд байв? -Би  сахилгагүй хүүхэд  байгаагүй. Маш томоотой хэрнээ агуу ихийн дэмийрэлд автчихаад л явж байдаг хүүхэд байлаа.  Пуужин, нисэх онгоц   төрөл төрлөөр нь хийгээд түүнийгээ  туршиж байна гээд энэ тэнд гал гаргаж шатаачих гээд л  бөөн эрсдэлтэй зүйлүүд хийдэг байсан. Пуужинг янз бүрээр хийж, хөөргөж үзсэн. Маш их хүчирхэг хүн болж байгаад улс орноо хүчирхэгжүүлнэ гэж боддог байлаа. Түүхэн дурсгалт эх хаадын хөшөө, байгууламж,  тахилын сүмийн хажууд багадаа байсан болохоор тэндээс эзэнт гүрний хаадууд ямар агуу хүчирхэг байсныг харж мэдэрч, үндсэрхэг үзэл санаа тогтсон. Тэр үзэл санааныхаа араас насан туршдаа явчихсан хүн дээ, би. Тиймэрхүү л өвөрмөц тавилантай сонин хүн гэж өөрийгөө боддог. -Аль нутаг билээ? -Архангай аймгийн, Хашаат сум, Орхоны хөндийд бага нас минь өнгөрсөн. Манай нутагт Түрэгийн эзэнт гүрний хаан жанжны гэрэлт хөшөөнүүд байдаг шүү дээ. Түргийн эзэнт гүрний  хоёр зуун жилийн түүхийг бичсэн байдаг.  Агуу их эзэнт гүрнээс үлдсэн түүх дурсгал тэнд аж төрж байгаа хүмүүс болон орчиндоо нөлөөлж, агуу их хүчийг тэрхүү нутгийнханд мэдрүүлж байдаг байхгүй юу.  Тийм зүйлийг багаасаа мэдэрч өссөн хүмүүс чинь анхнаасаа агуу ихийг  зорилго мөрөөдөлтэй болчихдог. Тэр  хүмүүс ямар агуу болохыг гайхан биширч,  тэр их мундаг гүрэн ямар хүний хүчээр оршин тогтнож байсан бэ гэдгийг их сонирхдог байсан. Тэр сонирхолдоо хөтлөгдөн малталга ч хийж үзсэн. -Таныг археологи сонирхдог гэж дуулж байсан юм байна шүү? -2008 онд малтлага хийгээд  их том байгууламжийг уулын орой дээр ил гаргаснаа их том нээлт болсон гэж үздэг. Гэвч одоохондоо манайхан ойлгох арай болоогүй байна.  Бүтэн зун ажиллаад, таван тоннын хутгагч хоёрыг аваачиж байгаад асар их чулууг уулын орой дээрээс зайлуулж тэр том хөшөөг гаргасан. Бидэнд нүүдэлчдийн их хаадын талаар тийм их ойлголт байдаггүй. Жижиг хэрэгсүүр, булш ухдаг болохоос хаан хүнийг хэрхэн бунхалдаг тухай  ойлголт ганцхан манайханд ч биш дэлхий дахинд нүүдэлчдийн хаадыг яаж оршуулдаг талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Миний хувьд анх  малтлага хийгээд дараа нь Чингисийн онгон энэ тэр гэж их явсан. -Таны хобби гэж хэлж болох нь ээ? -Тэгэлгүй яахав. Тэр жинхэнэ миний хобби байхгүй юу. “Тэнгэр угсаа” нийгэмлэгийг  үүсгэн байгуулагчдын нэг нь би. Тус нийгэмлэгт түүх археологийн манайхны урдаа барьдаг шилдэг судлаачид байдаг юм. Бид багаараа зун болохоор  хайгуул судалгааны ажил хийдэг юм. Хар багаасаа агуу ихийн дэмийрэлтэй болчихсон хүн болохоор үргэлж л гаж сонин гэсэн зүйлсийн араас явдаг. Их мөрөөдлийн араас яваад л унаж тусаад, буцаж сэргээд их л юм үзсэн. Гэхдээ тийм зүйлийн араас явж байгаа хүн чинь өөрийн гэсэн зорилготой учир түүнийхээ төлөө эцэс төгсгөлгүй тэмцсээр ирсэн. Тэр тусмаа уналт гэдгийг олон удаа үзсэн. Эхлээд армийн амьдралаар арван таван жил явсан. Дараа нь бусдын л адил ганзагын наймаа  хийгээд л  багуудад нь дээрэмдүүлж, нам унаад л. Ченж зэрэг янз бүрийн  зүйл хийж эргэж босч ирээд, банк байгуулаад дахиж унаад л. Өнөөдөр дахиад л улс төрд орох гээд л явж байна. Энэ бүхний хамгийн цаад зорилго нь ерөөсөө л дээр хэлсэнчлэн үзэл санааныхаа хойноос явж байгаад л оршино. Яаж хүчирхэг улс болох уу гэдэг л мөрөөдөл. Түүнээс хувийн амьдрал гэдэг бол хажууд нь жижиг асуудал гэх үү дээ. -Та хэр шүтлэгтэй хүн бэ? -Шүтлэгтэй хүн биш. Ямар сайндаа нутгийнхаа шүтээн уулыг ухчихаж байх уу даа. Миний ээж 90 настай. Эгч нь гэхэд 90 нэлээд гарсан хоёр хөгшин байдаг. Хоёр буурал маань надад “Өвөөгийнхөө тахьдаг  байсан уулыг ухан сэндийчиж болохгүй шүү” гэдгийг дахин дахин сануулж байсан. Гэтэл  би  археологи багаасаа сонирхдог  байсан болохоор  ухчилгүй яахав дээ. Ядаж  байхад намайг найз, нөхдүүд маань худалч гээд шордоод болдоггүй. Зүгээр нэг уул харчихаад л  бунхан гэдэг юм гээд л академийнхан хэлнэ. Тэгэхээр нь нэг зун зориуд давхиж очоод экскабатороор ухчихсан. Баахан ухаж бунхан, хөшөө бүгдийг нь гаргасан. Сүүлд хөшөөг нь  хулгайд алдсан. Гэтэл  нутгийн ард түмэн  нь “Газар уул ус хилэгнүүлсэн үл бүтэх амьтан” гээд л  зүхэж өгсөн дөө. Шүтлэгтэй хүн бол тийм зүйл хийж зүрхлэхгүй шүү дээ.  Зорьсон зүйлээ хийхийн тулд яахаас ч буцахгүй нөхөр дөө, би. Уг нь бол өвөөгийнхөө жил бүр тахин шүтдэг байсан уулыг  уламжлал болгоод тахиад явах ёстой биз. Гэтэл өнөө хүү нь баахан техник аваачаад ухаж  байдаг. Би тийм л аюултай хүн. -Оюутан ахуй нас чинь их сонирхолтой өнгөрсөн байх даа. Цэргийн сургуулийн амьдрал  тэр тусмаа бусдынхаас ялгаатай байдаг шүү дээ? -Цэргийн дээдэд сурч байсан.  МАН-ын генсек У.Хүрэлсүх , УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар  бид нэг сургуульд хамт сурч  байсан юм. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үед дэслэгч цолтой манай ангид ирж байхад би ахмад  цолтой байлаа. Ерөнхийлөгч Улаан-Үдэд байхдаа манай ангид очоод л яруу найраг, утга зохиол уншаад л  бид шимтэн сонсдог байлаа. -У.Хүрэлсүх дарга ч нэлээд хөдөлгөөнтэй байсан байх,  тиймээ? -Бид  цэргийн сургуулийг нэг ангид сурч төгссөн.  Дараа нь ганзагын наймаанд ч  хамт  явж байсан. -Хамгийн эхэлж ямар хүмүүстэй хаашаа ганзаганд явж байв? -Эхлээд Эрээн явсан. Хойшоо орос руу гараад сүүлдээ Польш зэрэг улс орнууд руу явсан. Польшийн нутгаар циган мэт  гахайгаа үүрээд л хэсч өгнө дөө. Украйнаас Москва руу наймаа хийгээд маш урт хугацааны туршид овоо их мөнгөтэй болчихоод яг эх  орондоо ирэхийнхээ өмнө Ярасловский вокзал дээр бүх мөнгөө багуудад дээрэмдүүлчихсэн. Мөнгөөр тогтохгүй өөрөө зодуулаад шархны халуун болоод  биеэ гайгүй болохоор нь Монгол руугаа 14 хоног вагонд бадарчилж явж ирсэн. -Хэр хэмжээний мөнгө алдсан юм бол ? -10 гаруй мянган ам.доллар байсан. Тэр үедээ бол их мөнгө шүү дээ. -Эргээд яаж хөл дээрээ босов. Ерөөсөө шантраагүй юу. Ингэж шархны халуун болж байхаар болъё гэж бодох хүмүүс байдаг шүү дээ? -Тэр үед Д.Энхтөр бид хоёр  хамт явж байсан. Бид чинь ерөөсөө цэцэрлэгийн найзууд. Бид хоёр өмнө нь нэг зүйл  ажигласан байсан. Тухайн үед банкнаас зээл авч машины наймаа хийхээр төлөвлөсөн. Гэтэл яг банкнаас мөнгө  авах үед доллорын ханшны зөрүүний ялгааг харсан. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг бас ноолуурны наймаа хийнэ. Бид яг л нэг үеийн найзууд. Тэгээд л дансны ченж хийгээд эхэлсэн чинь дороо мөнгөтэй болоод л банк байгуулсан. Толгой ажиллах ченж хийх чинь маш аймшигтай.  Д.Энхтөр бид хоёр хоосноос ченж хийгээд банк байгуулж болсон юм чинь манай улс   ч гэсэн дамжуулагч хийвэл хөл дээрээ хурдан босно. -Эхнэртэйгээ яаж танилцаж байсан бэ. Авч суухад хэцүү байв уу?  -Маш удаан гүрийлгэсэн . Би чинь өөрөө паналаар тааруу хүн л дээ. Гэхдээ манай өвөө чинь Архангайн алдарт   дархан уран Гомбо гэж хүн байсан. Би чинь бас өвөөгөө дуурайгаад гараар юм хийнэ. Үг хэлэндээ тааруухан  хүн шүү дээ. -Та тэгэхээр өөрийн гараараа хийсэн юм гээд  л  гараараа хийсэн зүйлээ өгөөд л сэтгэлийг нь хөдөлгөж дээ? - Чи яг мэдчихлээ. Оёдол хийнэ  шүү дээ. Тэгээд өөрийнхөө гараар хийсэн зүйлээ анх бэлэглэж байлаа. -Та мөрийтэй тоглоом тоглодог уу? -Би хөзөр байтугай шатар ч тоглохдоо уйддаг. Хөдөлгөөнтэй зүйлд л дуртай. Янз бүрийн туршилтаа хийх юм уу, эсвэл элдэв пуужингаа  хөөргөөд л сууж байвал сайхан байдаг. -Ангийн хорхойтой юу? -Армиар явсан хүн гэхэд ан сонирхдоггүй.  Ан, буу хоёрыг огт сонирхохгүй.  Цэргийн сургуульд байхдаа залхтлаа буудчихсан. Хамгийн том бууны дарга хүртэл хйиж явсан. Анд хоббитой байсан бол харин ташраар нь  унагаах мэргэн бууч байх  байсан биз. -Та хэр шуналтай хүн бэ? -Би хязгааргүй шуналтай хүн.  Улс орныг өөрчилнө гэхээс авахуулаад аймар том юм  мөрөөддөг болохоор өөрийгөө шуналтай гэж тодорхойлж байгаа юм. -Гэхдээ бас гарзанд харамсдаггүй юм аа даа? -Унаж босч л явна. Баригдаж хоригдож байсандаа ч гэсэн нэг их харамсдаггүй. харин ч овоо сайн хүмүүжээд л гарчихсан юм шиг санагддаг. Хүмүүжих гэхээсээ илүү ухаажсан, хатуужсан гэж боддог. Тэр дээгүүр ажил хийж байгаад гэнэт ёроолыг нь үзэхээр чинь бүгдийг өөрчлөх  хүсэл маш их төрсөн. Тийм ч  болохоор би улс төр рүү орох гэж байгаа юм. -Ёроолд байгаа хүмүүстэй уулзсан чинь юу бодогдож байна? -Би ерөөсөө л буруу яваад байна гэдгийг ойлгосон. Эдийн засгийн гэмт хэрэгтнүүд гэж хэсэг бүлэг хүмүүс байгаа юм. Гэтэл тэд нь   цаг үе нийгмийн золиос болчихсон л хүмүүс байгаа байхгүй юу. Үнэхээр харамсч байсан. Тэнд байсан хүмүүсийн 80 хувь нь эмэгтэй. Ихэвчлэн эдийн засгийн гэмт хэрэгтэн. Маш сайн сайн хүмүүс олон байсан. Монголын анхны машин хийсэн хүн зэрэг тиймэрхүү хүмүүс өөрсдийнхөө мөрөөдлийн төлөө явж байгаад дотор орчихсон байдаг юм билээ. Эдийн засаг байхгүй учраас мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн гэсэн бүх л эд зүйлсээ зараад эцэст нь хүнийх рүү орж аваад тав арван жил авчихсан хүмүүсийг хараад харамсч байсан. Нэг хэсэг траншейний хүүхдүүд олон байсан. Цаг үе нийгмийн золиос болсон тэдгээр хүүхдүүд хаана байна тэнд орчихсон.  Дээрээс нь хэт шоронжсон байдалтай манай эрүүгийн хууль ч  бас яасан хатуу юм. Аливаа зүйлийг шийдэхийн тулд хуулийг засах шаардлагатай ч эдийн засгийг бүр илүү сайжруулах  нь зөв. Тэгвэл хулгай хийж худлаа ярьж шоронд орж үйлээ үзэх хүн байхгүй шүү дээ. -Найз нөхөрлөлийн тухайд та юу гэж боддог вэ? -Багаасаа найзалсан хүмүүс салдаггүй. Бие биендээ гомдоод туниад байх нь ч ховор. Миний хувьд  багийнхаа хоёр найзыг их л  хөлдөө чирж хохироолоо. Аваачиж хориулчихсан нөхөр шүү дээ. Эхнэрүүд нь л ууртай байдаг юм. Н.Даваа гэж нэг хүнээс бол амьдрал сүйрлээ гээд л. Гэхдээ өнгөрсөн хугацаанд миний  ажигласан хамгийн том зүйл гэвэл эмэгтэй хүмүүс их тууштай юм билээ. Биднийг дэмжиж тэтгээд байсан нөхдүүд  бүгд цаашаа л явсан.  Тэгэхэд эхнэрээс минь эхлээд эмэгтэйчүүдийн үзэл санаандаа маш тууштай хатуу зогсч  байдаг юм билээ Харин эрчүүд Н.Даваатай  ойртвол хэрэгт орчихож магадгүй гэж  бодоод зайгаа бариад эхэлсэн шүү. -Та чинь тэгэхээр найз нөхдийгөө хүртэл айлгахаар зүйл сонирхдог хүн байх нь. Сонирхлынхоо дагуу сүйтгэж байсан зүйл байна уу. Юм дэлбэлж байсан ч юм уу? -Шувуун фабрик руу явж байсан өндөр хүчдэлийн хүчийг үзэх гээд төмөр шидээд нөгөөх нь буудаад бөөн хэрэг тарисан ш дээ.  Өндөр хүчдэл рүү төмөр шидчихээр асар том дэлбэрэлт болдог юм билээ. Баларсан юм боллоо л гэж бодож байгаа юм  чинь. Шувууны өндөгнүүд нь муудаад.   Гэхдээ баригдаагүй шүү. -Нөгөө гурав чинь юу хийж байгаа вэ? - Манай Б.Энхтөр  компаниудад зөвлөх хийж байгаа.  Мөнгө босгох тендерт бэлдэж өгөөд л. -Зан аашийг нь юу гэж тодотгох вэ? - Бид маш эсрэг зантай. Би бол маш тайван хүлээцтэй. Манай Б.Энхтөр бол сайхан сүр сар. Э.Гүр-Аранз гэж  нэг бөөрөнхий нөхөр. М.Уламбаяр бол маш их ухаантай. Өндөр боловсролтой, манай хамгийн урдаа барьдаг банкируудын нэг. Тэрбээр одоогоор онц хийсэн зүйлгүй. Э.Гүр-Аранз гэж ёстой нэг хөдөлгөөнгүй сууж байгаа нөхөр дөө. Ач гучаа хараад л сууж байгаа даа.  -Эмэгтэйчүүдийг толгойлоод улс төрд орж буй бодлогыг чинь хэр дэмжиж байна? -Огт дэмжихгүй байгаа. Бүтэхгүй нөхөр гээд надаас холхон байхыг л бодож байгаа байх. Би хөдөлгүүр хийж оролддог. Гүр-Аранзыг инженер юм болохоор нь үзээд өгөөч гэхээр ёстой гонж шүү дээ. Чиний хийсэн зүйлийш би харчихаад хүнд ярибал намайг мэдрэл муутай гэнэ гээд огт хөдөлдөггүй юм. -Нэг хэсэг бусдын анхаарлын төвд ороод цагдан хоригдож байсан. Тухайн үед та гурав юу ярьж байв. Танд юу гэж бодогдож байв? -Бидний хэмжүүр тэс өөр. Бид асуудалд ороод дөрвөн тэрбум  ам.долларын араас л явж байсан. Гэтэл банкны асуудал 100 сая ам.долларынх байсан.  Дөрвөн тэрбум долларын араас явж байсан гэхээр  жижигхэн  сонсогдож байгаа биз. Гэтэл тэр асуудал банк хуулийн системийн асар том хэмжээсийн ялгааг гаргасан. Биднээс илүү улс орон маш том хохирол хүлээсэн. Том том ордууд, бидний хийх гэж байсан төслүүд нам унасан. Биднийг чадах биш улс орны эрх ашгаар тоглосон. Тэгэхээр  төр хувийн хэвшил рүү оролцодгийг болиулах гэж би улс төр рүү орох гээд байна.  Бид маш сайн багийг бүрдүүлж ажилласан.  Маш ухаантай ТУЗ  Анодынх байсан. Монголын анхны үндэсний хэмжээний банк байсан. Тийм баг ажиллаж байгаа үйл ажиллагааг өнөөдөр зүгээр нэг банкны хянан шалгагч ч юм уу мөрдөн байцаагч ойлгоно гэж байхгүй. Тэгэх нь бүү хэл өнөөдрийн Төв банкных нь Ерөнхийлөгч ойлгохгүй юм чинь.  Ерөнхий сайд нь ч ойлгохгүй. Учир нь тэд зүгээр  л хууль харж ажил хийдэг хүмүүс. Харин бидний тухайд үндэстэн дамнасан корпорациудтай хамтран ажиллаж байсан. Тэр хоёрын хооронд асар том ялгаа бий. Тав, арван жилийн дараа  ямар байх вэ гэдгийг ярина. Том зүйл бүтээхийн тулд их мөнгө орно.  Тэр мөнгийг хараад  зарим хүмүүс ухаан алдах нь холгүй байсан. Хувьцааны талаар ч тодорхой ойлголтгүй байсан хүмүүс олон байсан.Харин одоо л Хөрөнгийн бирж дээр ч гаргаагүй байж Таванттолгойн хувьцаа энэ тэр гэж яриад  байна шүү дээ.  Өөрөөр хэлбэл, улс төр хийдэг хүмүүсийн тоглоом л болоод байгаа байхгүй юу. -Юу гэсэн үг үү? -Манай улс социолизмын үед хүн ам нь хөгжиж байсан.  Гэвч зах зээл рүү шилжихдээ улс оронд ашигтайгаар боломжийн хөгжүүлж чадаагүй. Гэтэл Сингапур зэрэг улс бидэнтэй яг л адилхан байсан өнөөдөр хөгжил нь  биднээс хол давсан. Уг нь бид  маш зөв яваад амьдрал сайхан байсан бол ядаж  таван сая хүнтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр жилд нэг сая хүн үр хөндүүлсэн, өчнөөн хүн утаанд хордож байгаа гээд хүн ам нь ч олигтой өсч чадахгүй улмаар эдийн засагтаа нөлөөлөөд эхэлсэн. Тэгсэн атлаа  эдийн засаг нь 17 хувь өссөн гээд байгаа юм. Хөрөнгө оруулалт нь хорь гаруй их наяд болсон  мөртлөө улс эх оронд наалдаж байгаа зүйл огтхон ч байхгүй. Энэ байдлаас нь болоод гадныхан чинь манайхыг тэнэгүүдийн орон гээд байна.  Хоёр том гүрний дунд хэдэн тэнэгүүд амьдардаг. Тэднээс авч л байхад боломжийн гэж үздэг. Ер нь Хүннү, Түрэг аль ч эзэнт гүрний үед дамжуулагч тээвэрлэгч байхдаа л манай улс маш хүчирхэг эзэнт гүрэн болж чадсан.  Хятадууд бол генээсээ үйлдвэрлэгч байдаг шиг нүүдэлчид дамжуулах тээвэрлэх ажлыг эртнээсээ  сайн хийж ирсэн. Нэг ёсондоо ченж л дээ. Тэр утгаараа бид анх Орос Хятад хоёрыг холбосон гүүр нь болох байсан ч түүнийгээ олигтой хийж чадаагүй. Үүнээс болж гаднаас хараат, дотроо хэрэлдээд л нэг их мундаг улс төр,  хэнд ч хэрэггүй үзэл бодол яридаг улс боллоо. Тэр нь хэнд хэрэгтэй юм бэ. Бид уул уурхайг бид баялаг гэж харж байсан бол өнөөдөр  аюул болон хувирлаа. Уг нь бид Эрчим хүч, газз,  авто болон төмөр зам гээд тээврийн хэрэгслийг асар хурдан хөгжүүлэх ёстой.  Ийм зүйлийг л би яриад байгаа юм. -2012 оны УИХ-ын сонгуульд Иргэний хөдөлгөөний намаас нэр  дэвшигчдийн 90 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа нь сонирхол татсан. Та эрчүүдээс тэгтлээ залхаа юу. Яагаад ийм сонголт хийсэн юм бэ? -Тиймээ. Өөр ямар ч гарц алга байна. Ашиглагдаагүй хүн амынх нь дийлэх хувь нь эмэгтэйчүүд. Бодлого тодорхойлох хэмжээнд эмэгтэйчүүдийн үүрэг роль гэж байхгүй. Хүн амын боловсролын төвшнөөрөө өндөрт ордог эмэгтэйчүүд бодлого тодорхойлох төвшинд оролцохгүй  байна гэдэг  нь  улс орон доголдох үндэс суурь болж байна. Оюун ухааны хувьд эмэгтэй, эрэгтэй хүмүүс ямар ч ялгаагүй болохыг  шинжлэх ухаан баталсан байдаг.  Хамгийн гол нь эмэгтэйчүүд л барьцаалагдсан байгаа улс орноо аварч чадна гэж би харж байна. Өнөөдрийн улстөрчдийн хоорондын хэрүүл гадны нөхдүүдэд л хэрэгтэй. Бид хоорондоо муудалцаж сул байх  тусмаа л  гадныхан манай баялгийг авахад амар болно. -Эмэгтэйчүүдэд бэлтгэгдсэн хүн ховор гэж ярьдаг хүмүүс байдаг. Таны хувьд тэдэнтэй санал нийлэхгүй нь ээ? -Он гармагц эмэгтэйчүүдтэй уулзаж үзсэн  л дээ.  Нөгөө талаас төр түшилцэж яваа эрх мэдэлтнүүдтэй ч би их уулздаг. Би эмэгтэйчүүдтэй уулзахдаа маш их гайхсан. Тэдний боловсрол асар өндөр төвшинд хүрсэн ярьж хэлж байгаа нь үргэлж алсыг харсан.Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний  боловсролтой эмэгтэйчүүд маш их болжээ. Гэтэл манай гишүүд чинь бүгд  өөрсдийгөө мундаг гэж өргөмжилдөг. Яг  хийсэн ажил гэж тэдэнд юу ч байдаггүй.  Бөх, дуучид УИХ-д ороод юу хийх юм бэ. Эх орондоо хайртай  хүн бол   мэдэхгүй байж улс төр рүү орох огт шаардлагагүй.  Юу ч мэдэхгүй байж парламент руу орж байгаа хүмүүс  яг үнэндээ эх орноо алж байгаа юм.  УИХ  муу ажиллаж байгаа учраас улс орон дампуу байдалд орсон байна. Эмэгтэйчүүд өөрсдөө мундаг чадалтай хүмүүс болохоороо улс төрд орох ямар ч сонирхол байдаггүй юм билээ.  Мундаг баг цуглуулах гэж  их явсан даа. У.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ohintoigoo ih adilhan yum a
2012-11-30
davaa:
zusarch dolignuur
2012-07-28
БАНКНЫ ЭЗЭД БАНКАА ДАМПУУРУУЛНА ГЭЖ ЕР НЬ БАЙХГҮЙ БАНКИЙГ БОХИР УЛС ТӨРЧИД АВИЛГАЧИД Л ДАМПУУРУУЛДАГ АНОД ЯАХ Ч АРГАГҮЙ УЛС ТӨРИЙН ЗОЛИОСОНД ӨРТСӨН ШҮҮ ДЭЭ ЭНЭ УЛС ТӨРЧ АЛИГАРХУУДЫГ УСТГАЖ ЧАДВАЛ ТӨР ТҮВШИН БОЛЖ БАНКНУУДЫН АЖИЛЛАГАА Ч ТОГТВОРШИХ БАЙХ ДАА
2012-07-15
оюун:
,,,эмэгтэйчүүд л барьцаалагдсан байгаа улс орноо аварч чадна гэж би харж байна. Өнөөдрийн улстөрчдийн хоорондын хэрүүл гадны нөхдүүдэд л хэрэгтэй. Бид хоорондоо муудалцаж сул байх тусмаа л гадныхан манай баялгийг авахад амар болно...
2012-07-06
Hurelsuh 1985-1989 ond uls toriin kurst surch baisan sh tee.
2012-07-05
НАМ:
ЭНЭ ЛУЙВАРЧИН ЧИНЬ ДАЖГҮЙ АМЬДАРЧ БАЙГАА ЮМ БАЙНА ШТЭЭ БАНК ДАМПУУРУУЛЖ УЛСАД АСАР ИХ ХОХИРОЛ УЧРУУЛСАН НӨХӨР БИЗ ДЭЭ
2012-07-05
Olon hunii mongo hulgailchihaad yu geed soliorood bga mal ve? Ichihgui hulgain mongoor barisan bair suutsaa gaihuulaad bga yum u haashaa yum
2012-07-05
ATG yaaxaa xaraat busaar medne:
bank xulgailj zavshsan xorongo dundaa den dun ba amar zaya uzexgui urgelj setgeliin zoviurtai baidag biz ene etgeed. Ix mongo zavshsan xulgaich shuudee
2012-07-05
Ygg:
Onoodrooos ajilaaa hii eh oron ard tvmniihee toloo tegeed daraa ni hen ni hen baisniig tsag hugatsaa haruulna yadagch batbold said bh veiin on jil vvded Mongol tvmen hulhiduulaad ter bayjaad bayjsan horongoo aldahgvin tuld toriin sentiigees dahin 4 jil zuugaad avlaa olson ysaa nohod yg zuudag shig
2012-07-04
dorj:
davaa hurelsuhtei hamt surch baigaagui harin neg surguulid surch bsan .davaa 1978-1982 , hurelsuh 1984-1988 onuudad surch bsan .hudlaa yarih yumaa.elbegdorj 87-88 ondudad deslegch tsoltoi bsan .davaa 91 ond ahmad avsniig ni medhiin.1992 onii namar ajlaa hayad l alga bolsn amitan sht.120r angiin zahiragch l.Tumurt guu muu ch ih daramtluulsan daa.
2012-07-04
Hurelsuh 1985-1989 ond uls toriin kurst surch baisan sh tee.
монгол:
ИХ ГАЙГҮЙ ХҮН ШИН САНАГДДАГ ЮМ. ЭНЭ ХҮНИЙГ ХАРААГААД ЯАХ ВЭ? НАМ ТӨРИЙН ОРОЛЦОО БАЙСАН БАЙХ АА. МИНИЙ 2 САЯ ТӨГРӨГНИЙ ХУВЬЦАА АНОДОД БАЙХГҮЙ БОЛСОН ОДОО ШААНС БАЙН УУ ҮГҮЙ ЮУ
2012-07-04
enkhuuush:
Ymar ch baisan zugeer suugagui hiisen ymtai temuuleltei hun ym. Yrianaas ni ajihad eh ornoo gesen seteghui tsuhalzaj baih shig.
2012-07-04
hurlee:
даваагийн тухай яриа түүний амьдралын тухай нэвтрүүлгүүдийг үзэж байлаа ер нь их зохион бүтээгч инженер сэтгэлгээтэй хүн юм аа сэтгэж хийж оролдсон зүйлийг нь харахад галтогоо тойрсон инженерийн сэтгэлгээ биш эх дэлхийд хэрэгтэй зүйлүүдийг сэтгэж явдаг хүн юм шиг иймэрхүү сэтгэхүйтэй хүмүүс л шинжлэх ухааны ололтыг нээдэг гэдэгт эргэлзэх юм алга амжилт хүсье
2012-07-04