ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнуудын тоог нэмэхээр боллоо

img

Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын засгийн газрын дарга В.В.Путинтэй уулзах үеэрээ Соёл, боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг авч хэлэлцэж цаашид улам өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Ингээд манай улсаас ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэхээр болов. Хоёр улсын ерөнхий сайд 2011 онд болох Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг хамтран тэмдэглэхээр тохиролцлоо.

Түүнчлэн харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, үүний дунд Ази, түүний дотор Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд болсон яриа хэлэлцээний дүнгээр Монгол Улс, ОХУ-ын Хамтарсан мэдэгдлийг байгуулж, гарын үсэг зурав.  Мөн Монгол, Оросын хооронд нийтдээ 10 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичгүүдэд  гарын үсэг зурлаа. Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orosuudaa gej er ni bol hogiin uls shuu dee
2011-11-14