
Булган аймгийн Татварын хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 11 айл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, БЗД-ийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд байрлалтай 401 дүгээр байрны 9, 41, 52 тоот, 403 дугаар байрны 33, 43, 63, 78 тоот, 404 дүгээр байрны 52 тоот, Байшин үйлдвэрлэх комбинатын ажилчдын орон сууцны 5, 16Б, 36 тоот, СХД-т байрлалтай Бөөний худалдааны болон Батлан хамгаалахын нийтийн байрны 9-1, 28-30 тоот, Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй найман айл, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нэг айл, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани болох “Есөнбулаг” компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нэг айлын орон сууцыг тус тус орон суугчдад нь хувьчлахыг зөвшөөрлөө.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ