
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын зарим тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай төсөл, гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй хэмээн уламжлахаар болов.
Мөн Лондонгийн олимпоос медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг урамшуулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга санаачлан боловсруулсан байна.
Энэ онд спортын төвлөрсөн арга хэмжээний зардлыг 10.2 тэрбум, үүний дотор шагналын зардлыг хоёр тэрбум төгрөг байхаар УИХ-аар батлуулсан.
Батлагдсан төсөвт тусгагдаагүй аливаа арга хэмжээ, төслийг батлан хэрэгжүүлэх нь Төсвийн тухай хуульд нийцэхгүй тул төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ