Өртөөний эмнэлгийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны тавдугаар хуралдаанаас нийгэмлэгийн дансанд байгаа төмөр замын Чойр, Сайншанд, Замын-Үүд, Зүүнхараа өртөөний эмнэлгийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан дээрх эмнэлгүүдийг хүлээн авах болсон байна. Түүнчлэн Боловсролын салбарт БНСВУ-тай 2015 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ. Хэлэлцээрийн дагуу 2012-2015 онд жил бүр 15 монгол оюутан суралцах юм. Мөн дээд боловсролын болон судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж, багш, судлаач солилцох зэрэгт ахиц гарах юм байна. У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ