
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг тун удахгүй албан ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад буй Ардчилсан намаас мэдээлэл хийсэн. Тэдний мэдээллээс шинээр байгуулагдах Засгийн газар 11 яамтай байна гэдэг мэдээлэл хэвлэлийнхний анхаарлыг татаж байлаа.
Ардчилсан намынхан Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны ажлын чиг үүргийг салгаж, тусдаа Хөдөлмөрийн яамтай болгох ажээ. Ингэхдээ тус яамны бүтцийг ямар нэгэн байдлаар нэмэгдүүлэхгүй гэв.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ