Найрамдал медалиар шагнав

img

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Асим Арар эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр хүлээн авч уулзжээ. Монгол Улс, БНТУ хоорондын эдийн засаг, батлан хамгаалах, худалдаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, найрамдалт харицлааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд А.А.Арарыг Найрамдал медалиар шагнасан байна. Ерөнхийлөгч эртний харилцаатай турк орныг төлөөлөн Элчин сайдаар монгол оронд дөрвөн жил гаруй ажиллахдаа Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхтэй хөгжүүлэн ажилласан Элчин сайдад талархал илэрхийлжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ