
Буриад үндэстний “Алтаргана” их наадам энэ сарын 20-22-нд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриадын тойрогт болно. Тус наадмын хүрээнд олон арга хэмжээ, уралдаан тэмцээн зохиогдох бөгөөд манай улсаас 600 гаруй төлөөлөгч оролцох юм.
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Алтаргана” наадмыг 1994 оноос зохион байгуулж эхэлжээ. Анх буриад дууны уралдаан гэж нэрлэгдэж байсан бол одоо буриадын ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болж өргөжсөн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ