Энэ сард нээлтээ хийх кинонууд

img

07.03 The Amazing Spider-Man  - Гайхамшигт хүн-аалз Бага байхдаа эцэг эхээсээ хагацсан Петер Паркер одоо ахлах сургуульд орсон ба Бен ах, Мей эгчийнхээ хамтаар амьдардаг. Бүх өсвөр насныхны адил тэрээр өөрийгөө хэн гэдгийг, хэн болохоо олж мэдэхийг хичээж байгаа нэгэн. Мөн анхны хайр Гвен Стейситэй учрах болно. Аавынхаа нэгэн хачирхалтай цүнхийг олсноор эцэг эхийнхээ алга болсон шалтгааныг хайн, аавынхаа хуучны хамтрагч доктор Курт Коннорстой уулзана.   07.05 Katy Perry: Part of Me Дуучин Кети Перригийн амьдралын тухай өгүүлэх баримтат кино           07.06 Savages - Зэрлэгүүд Бен, Чон хоёр найзууд бөгөөд дэлхийн хамгийн сайн марихуаныг гэртээ үйлдвэрлэж эхэлнэ. Тэд үзэсгэлэнт Офелиатай хачирхалтай хайрын харилцаатай. Тэдний сайхан амьдрал мексикийн Баяа бүлгийнхэн бизнесээ хамтран явуулахыг тэднээс шаардтал тайван үргэлжилнэ. Тэд хоёр залуугийн гол сул тал болсон бүсгүйг барьцаалах ба өөрсдийн хүсэл сонирхлын төлөө хоёр тал зэрлэгээр үзэлцэх болно.   07.06 The Magic of Belle Isle – Белл Аилын гайхамшиг Барууны алдартай зохиолч Монте Вайлдхорн архинд орсноор бичих онгодгүй болсон нэгэн. Гэхдээ Белл Аил нуурын эрэг дээрх хөрш айлтайгаа үүсгэсэн нөхөрлөл нь түүнд дахин онгодоо олоход нь туслана.     07.13 Ice Age: Continental Drift  - Мөстөлтийн үе: Тивийн шилжилт Тивд хөдөлгөөн орж нүүснээр манай баатрууд болох Менни, Диего, Сид гурав дахин нэг адал явдалтай учирна. Мөсөн уулыг завь болгон хөлөглөсөн гурвал дэлхий даяар аялахдаа далайн амьтад, далайн дээрэмчидтэй тулгарах болно.       07.13 Red Lights – Улаан гэрэл Далдын хүч судлаач доктор Маргарет Матисон болон Том Бакли нар сүнстэй ярих, хүмүүсийг эмчлэх зэрэг ер бусын зүйл хийдэг, зөн билэгтэн гэх хүмүүсийн нууц, залийг илрүүлдэг. Харин 30 жилийн дараа эргэн ирж байгаа алдартай сохор зөн билэгтэн Саймон Силверийн авьяасын нууцыг Бакли судлаж эхлэхэд түүний аймшиггүй зоригтой зөвлөгч Матисон хүртэл түүнийг болихыг зөвлөнө.   07.20 The Dark Knight Rises – Харанхуйн баатрын сэргэлт Тойргийн прокурорын ялийг өмнөөс нь эдлэж шоронд суусан тэр явдлаас хойш найман жилийн дараа Бетмен балмад Бейн болон нууцлагдмал Муур эмэгтэй хоёроос хотоо аврах хэрэгтэй болно.         07.25 Ruby Sparks – Рүди Спаркс Залуу зохиолч карьерийнхаа эхэн үед амжилтанд хүрсэн ч асуудалтай тулгарна. Онгод нь орж ирэхээ байсан тэрээр түүнийг хайрлах эмэгтэйн тухай бичиж, түүнийгээ бодит байгаасай гэж хүснэ. Ямар ид шид тохиолдсоныг өөрөө ч мэдэхгүй ч түүний мөрөөдлийн эмэгтэй бодит болон хувирна.     07.27 Step Up Revolution – Бүжгийн хэмнэл Хувьсал Чинээлэг бизнесмений охин Эмили мэргэжлийн бүжигчин болох мөрөөдөлтэйгөөр Майамид ирэх боловч Шон гэгч флаш-моб бүжгийн хамтлагийн ахлагч залууд дурлана. Тэдний хамтлаг бол МОБ нэртэй бөгөөд тэд томоохон ивээн тэтгэгчтэй болох боломжтой тэмцээнд бэлдэнэ. Гэхдээ удалгүй Эмилигийн эцэг тэдний хотынхныг нүүлгэх томоохон ажил эхлүүлэхээр завдана. Харин Эмили тэднийг өөрсдийн бүжгээ үзүүлэх урлаг биш эсэргүүцэх урлаг болгох хэрэгтэй болно.   07.27 The Watch Хотын захын дөрвөн залуус уйтгартай амьдралаасаа зугтахаар долоо хоногтоо нэг уулздаг. Гэхдээ тэдний хотод харийнхан байгааг олж мэдсэнээр тэд хотоо аврах үүрэгтэй болцгооно.   Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ