Tүр зуурын бороотой

img

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ