Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн асуудлаар зөвлөлдөнө
Монгол Улсад Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц бий болгох асуудлаархи олон улсын семинар өнөөдөр болно. Семинарт БНСУ-аас 20 хүн, Монголын талаас орон зайн суурь мэдээлэл бүрдүүлэгч байгууллагууд болон хэрэглэгч төрийн байгууллагуудаас /11 яам, 35 агентлаг, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо/ нийт 100 орчим хүн оролцох юм.
Уг семинар 09.00 цагт Нийслэлийн Хангарьд ордны 14 дүгээр давхарт эхэлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ