Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

"Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт  “Даяаршлын эрин үеийн дээд боловсролын шинэчлэл, сорилт, туршлага, арга барил” сэдвээр дэлхийн их, дээд сургуулиудын захирлууд Монголд чуулна. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой. 12.00 цагт Монгол Улсын иргэн, өрх бүрт зориулсан “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд амархан” өрхийн орлого, зарлагын дэвтэр гаргасан талаар “Бид” ББСБ-аас мэдээлэл хийнэ. 13.00 цагт  УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ганхуяг сонгуультай холбоотой асуудлаар жирийн иргэнийг хохироожээ. Энэ талаар иргэн Ц.Эрдэнэсайхан хэвлэлийнхэнд хандлаа. 14.00 цагт  “Орифлэйм”-ийн ерөнхийлөгч асан Г.Оюунгэрэл “Өөрөөр сэтгэж, өөдрөг амьдаръя” ном гаргасантайгаа холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа. 15.00 цагт МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, хүний гавьяат эмч Л.Жамбалжав сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.   Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт Сурагчдын дэлхийн аварга, шатрын олон улсын мастер А.Энхтуул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальтай ирсэн. Тэрбээр энэ талаар мэдээлэл хийнэ  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энхбаяр засгийн эрх барьж байхдаа Монголын их өрийг тэглүүлсэн, Мянганы их замыг бодитойгоор эхлүүлсэн, Мянганы сорилын сантай Монгол улсыг холбож өгсөн. Бусад ерөнхий сайд, ерөнхийлөгч байсан хүмүүс юу хийлээ. П. Очирбат гайтай алт хөтөлбөр эхлүүлж Монгол газар нутгийг хор шингэсэн тамын газар болгосон, Багабанди төр, олон түмний дунд баахан хов, жив, хэрүүл маргаан тарчихаад яваад өгсөн, дараа нь Титэм нэртэй Гутмаар нийтлэл бичиж ТВ-ээр робот шиг баахан хуцсан, Элбэгдорж гадаад орнуудаар явж баахан бэлэн амлаж эцэстээ Монголын худалч салбадай хочтой болов. Мөн МАНАН болон шүүх прокурорын олигархууд, АТГ-тай сүлбэлдэн Монголыг шоронжуулж эхэлсэн. Энхбаярт хүрч ажилласан гөлөг байна уу.
2012-07-05
зочин:
хуцна даа
2012-07-05
Яг жинхэнэ шударга нам бол МАХН-МҮАН байсан шүү. Харин энэ намын авсан саналын тоог аймаг, дүүрэг бүрт доош нь дарсан байгаа юм. Ингэж дараагүй бол МАХН-МҮАН ялах байлаа. МАХН-ын эсрэг МАНАН, Цагдаа, Шүүх, Прокурор, Үндсэн хуулийн цэц бүгд хамтарч хэрцгий их аян дайн өрнүүлсэн билээ. Тэгээд яав үнэн-хүчтэй гэдгийг МАХН харууллаа.
2012-07-05