“Лондон 2012” билэгдсэн марктай боллоо

img

Лондонгийн олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа билээ. “Лондон 2012” Зуны олимпийн 30-р наадамд зориулан Монгол шуудан компаниас шуудангийн марк гаргасан байна. МҮОХ-ны байранд тус маркийг  бүтээсний зарлах ёслолын ажиллагаа болсон юм. Тус ажиллагаанд “Монгол шуудан” ТӨХК-ны гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Монголын үндэсний олимпийн хорооны Дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар оролцсон юм. Олон улсын олимпийн хорооноос марк бүтээх тусгай зөвшөөрлийн тус компанид өгсөн ба хоёр нэрийн марк гарсан байна. Уг марк нь  Лондон хотын алдартай барилгууд, тээврийн хэрэгсэл, алсыг харагч, спортын зарим төрлүүд, Лондонгийн олимпийн наадмын лого зэргийг дүрсэлсэн бөгөөд зураач Ч.Бат-Эрдэнэ, дизайнер Б.Дамдинбазар нар  ажилласан байна. Уг маркийг Лондон хотноо болох олон улсын маркийн үзэсгэлэнд байрлуулахаас гадна ОУОХ-ны болон МҮОХ-ны музейд дурсгал болон хадгалан авч үлдэх юм байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ