Өмнөговь аймагт хилчин рүү чоно дайрчээ
Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн ангийн малчин цэрэг рүү таван чоно ноцож гэмтээжээ. Энэ явдал өнгөрөгч сарын 29-30-нд шилжих шөнө болсон байна. Баянхонгор аймгаас цэргийн албанд татагдан малчин цэргээр томилогдсон байлдагч Гансэлэм мотоцикльтойгоо малаа эргэж явтал таван чоно мал руу нь дайрчээ. Тэрээр чононуудыг хөөсөн боловч хоёр нь мал руу, хоёр нь түүн рүү дайрсан байна. Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ