"Боргио цом" Хөл бөмбөгийн тэмцээн
"Боргио цом" тэмцээний сонирхогчдын дунд зохион байгуулагдаж байгаа тэмцээний хэсгийн тоглолтууд 41 дүгээр сургуулийн ногоон талбай дээр явагдаж байна. Нийт 11 багийн тамирчид 2 хэсэгт хуваагдан өрсөлдөж өчигдөр буюу 2012-07-04-нд хэсгээсээ шалгарсан 4 баг тоглож “Northland”, “Континенталь” багууд учраа багуудаа буулган авлаа.
Ulaanbaatar city банкны ивээн тэтгэсэн “NORTHLAND” баг “Б” хэсгээс нэг ч хожигдолгүй гарч ирсэн “Арвис” багтай маш ширүүн тоглолт хийж 3-2 харьцаагаар буулган авлаа.
“А” хэсгийг тэргүүлэн гарсан “Дельта” баг “Б” хэсгээс 2-р шалгарсан “Континенталь” багууд учраа тааран тоглож “Континенталь” учраа багаа 3-1 харьцаагаар төвөггүй буулган авлаа.
Өнөөдөр 11 цагаас 41 дүгээр сургуулийн ногоон талбай дээр “Northland”, “Континенталь” багууд хэн нь нэг дүгээр байранд шалгархаа үзэх юм байна.








































Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ