Хонь, үхрийн махны үнэ өсчээ

img

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг энэ сарын 19-ний байдлаар  өмнөх   сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.9 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.0 хувиар өссөн байна. Махны дундаж үнийг  өмнөх 9 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 2.3-3.7 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, адууны махны үнэ 0.5 хувь, ямааны махны үнэ 0.3 хувиар буурсан бол, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 2.0-2.2 хувь, үхрийн махны үнэ 3.0-3.4 хувиар өссөн бол, ямааны махны үнэ болон адууны махны үнэ тогтвортой байлаа. 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4163 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4725 төгрөг, ямааны мах - 3260 төгрөг, адууны мах – 3633 төгрөг, хонины цул мах – 4317 төгрөг, үхрийн цул мах – 5338 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Гурилын үнийг   өмнөх 9 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай 2-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар өссөн бол, задгай дээд гурилын үнэ 0.6 хувь, задгай 1-р зэргийн гурил 3.1 хувь, савласан дээд гурилын үнэ 0.2 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байлаа. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий 1-р зэргийн гурилын үнэ 3.1 хувиар буурсан бол, бусад гурилын үнэ тогтвортой байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zahin mahni languuni huuhnuud daahch ih arhidaj taxgaa yabdag um
2011-10-23
ÍÝÐÝÝ ÞÓ
2011-10-23
ìàõíû ¿íý ºñºæ áàéãàà ãîë øàëòãààí áîë çàõûí ëàíãóó íü äýýð ìàõ æèæèãëýí çàðæ áàéãàà õ¿ì¿¿ñòýé øóóä õîëáîîòîé.Òýä 1 êã ìàõàíä 500-1000òºã íýìæ çàðààä 1ñàðä 1000000ààñ 2000000òºã õèéäýã þì äàà.25êã 3ø õîíû ìàõ Ẻíäºæ àâààä õàãàñ ºäºð ëàíãóóíû àðä çîãñîõîä25êã.500òºã.3ø 37500òºã.30õîíîã èéíãýýä ë ñàÿ òºã àìàðõàí õèéæ áàéãàà þì äàà Ìàíãóó Óëààíáààòàð÷óóäûã õîõü íü ãýõýýñ ÿàõàâ äýý Òýä òàíûã øóëæ ãàðãààä õîîðîíäîî áàõàà õàíòàë èíýýæ äîðîìæèëäîã þì.
2011-10-23