2012 оны сонгуулийн ялагчдыг танилцуулж байна

img

“Shuud.mn” сайт 2012 оны УИХ-ын сонгуулийн ялагчдын товч танилцуулгыг хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын 6-10 дугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай аймгийн сонгуульд ялагчдыг хүргэж байна.       VI тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь аймаг Нэг мандаттай уг тойрогт МАН-аас нэр дэвшигч Жамъянсүрэнгийн Батсуурь  ялалт байгуулсан. Тэрбээр 1960 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн. 1978 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн сургууль, 1983 онд БНЧУ-ын /хуучнаар/ Братислава хотын Техникийн их сургууль Барилгын инженер- эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Ж.Батсуурь 2000 онд Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдож улс төрийн ажлын гараагаа эхэлжээ. 2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд МАХН-аас /МАН/ аймагтаа нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон бол энэ удаа дахин Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэдийг төлөөлж дахин дөрвөн жил УИХ-д суух болж байгаа ажээ. VII тойрог Дорнод аймаг Хоёр мандаттай уг тойрогт МАН-аас нэр дэвшигч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд Н.Номтойбаяр, бие даан нэр дэвшигч Х.Болорчулуун нар ялалт байгуулсан. Н.Номтойбаярын аав Нямтайшир нь Монголын томоохон компаниудын нэг “МАК” группыг үүсгэн байгуулагч. Ажлын туршлага, дадлагатай багатай ч МАН-ын залуу кадрын нэгд зүй ёсоор тооцогддог. НХХ-ийн дэд сайдын ажил эрхэлж байсан бол одоо дорнодчуудын төлөөлөн ирэх дөрвөн жилд УИХ-д суух болж байгаа юм байна.   Хаянгаагийн Болорчулуун Дорнод аймагт 1964 онд төрж өссөн. Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, “Дорнод гурил” ХХК-ийн захирал, ХААИС-ийг агрономич мэргэжлээр, ОХУ-ын Эрхүү хотын ХАА-н институтийг  эдийн засагч мэргэжлээр төгссөн. Дорнод аймагт бие даан нэр дэвшин ялалт байгуулж, Дорнодын хоёр мандатын нэгийг өвөртөлж, ирэх дөрвөн жилд Дорнодын иргэдийг төрд төлөөлөх төрийн түшээгээр ажиллахаар болж байна.   VIII тойрог Дундговь аймаг Нэг мандаттай уг тойрогт АН-аас нэр дэвшигч Батсүхийн Наранхүү  ялалт байгуулсан. Тэрбээр 1972 онд Дундговь аймагт төрсөн. 1989 он МУИС-ийн дэргэдэх Математик физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангийг төгссөн. 1999 оноос хувийн хэвшлийн “Мон-Уран” ХХК-ийг байгуулж ажилласан. 2008 оноос “Дүнжингарав” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2012 оноос “Дүнжингарав” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Монголын толгой бизнесменүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. АН-д гэнэт элсэн, богино хугацаанд нэрээ УИХ-д дэвшүүлэхэд нь олон хүн гайхаж байсан ч тэрээр Дундговьчуудын төлөөлөл болон УИХ-д сонгогдож чаджээ. IX тойрог буюу Завхан аймаг УИХ-ын IX тойрог буюу Завхан аймагт АН-аас нэр дэвшигч Я.Санжмятав, МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхорол нар ялалт байгуулсан. Ядамсүрэнгийн Санжмятавын хувьд УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч. 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. Одоо Завхан аймгийн Засаг даргын албыг хашиж байгаа.     Харин Дуламсүрэнгийн Оюунхоролын хувьд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хороог тэргүүлэн ажиллаж байгаа билээ.         X тойрог Өвөрхангай УИХ-ын X тойрог буюу Өвөрхангай аймгийн хоёр мандатад МАН-аас нэр дэвшигч Сономын Чинзориг, Намхайн Төмөрхүү нар сонгогдсон. С.Чинзоригийн хувьд 1986-2000 онд Өвөрхангай аймгийн захиргаанд мэргэжилтэн, хэлтсийн дарга, ИТХ-ын дарга. 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд. 2009 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна.       Намхайн Төмөрхүүгийн хувьд УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч. “Өндөр Буянт” компанийн захирал, МАН-ын бага хурлын гишүүн.         Үргэлжлэл бий У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ХАХАХА...Ах эгч нарыгаа гэчижэээ..Одоо наадуул чинь бүгд хэн Чиний ах эгч юм бэ л гэж хэлнэшдэээ....Хөөрцөн гар вэ
2012-07-05
an-d bayr hurgey.mongolchuud oluulaa hugjih boltugai
2012-07-05
lol:
za hutsaa yun AN shal utgagui iin
2012-07-05
an-d bayr hurgey.mongolchuud oluulaa hugjih boltugai
yun ch ereever huraavar taniltsuulga ve de.2n hoorond iim te1 yum bichihee bolimoor yum bugdiig n tursun ognoo,bolovsrol, ajil erhelj bsan bdal nter geed jigd adilhan yum bicheechee....
2012-07-05
ÀÍ îëîí îðíû ëóéâàð÷èí õàêåðóóäûã àâ÷èð÷ ñîíãóóëèéã áóäëèàíòóóëñàí õàðèóöëàãàà õ¿ëýýõ õýðýãòýé, þóí îëóóëàà ãýæ, íýýðýí ãàäíû îëîí õàêåðóóäòàé íèéëýõýýð îëóóëàà áîëæ áàéãàà þì áàéõ ø¿¿, ààí îäîî ë îéëãîëîî
2012-07-05
Ээгий:
Олуулаа яллаа,олуулаа сайн ажиллаарай.
2012-07-05
Ene humuusiinhee talaar jigd, neg ijil medeelel hurgej boldoggui uym uu? Hov jiv shig hun bur deer oor oor uym baihiin?
2012-07-05
oogii:
Ardchilsan namiinhand bayr urgie ee amlaltandaa hureerei
2012-07-05
Oluuland ni bayr hurgie ee
2012-07-05
tsogoo:
ardchilsan namiin yalagch nart bayr hurgie ee
2012-07-05
Anu:
ardchilsan namiin ah egch nariigaa demjij bsan shuu tsaashdiinh ni ajild amjilt husie ee
2012-07-05
manai mongolchuud ene jil zub songolt hiisen shuu ardchilsan namdaa bayr hurgiee
2012-07-05