Хүй долоон худагийн замыг 3,5 метрээр өргөтгөнө

img

“Чи Чи Ха Ар” хот төлөвлөлт, инженеринг компанийн дэд захирал Н.Амарсанаатай Хүй долоон худагийн зам засварын ажлын талаар ярилцав.   Баяр наадмын бэлтгэл ажлын нэг чухал хэсэг нь Хүй долоон худаг дахь хурдан морины уралдааны барианы газар руу очдог зам буюу 22-ын товчоо чиглэлийн гол зам юм. Тус замыг засах үүрэг даалгаврыг нийслэлийн удирдлагаас “Чи Чи Ха Ар” компанид өгснөөр  өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр засварын ажил эхэлсэн билээ.Энэхүү зам нь 20 тоннын хүнд даацын том тэрэг зорчих боломжтой бөгөөд 10,5 метр өргөнтэй. Гүүр, зам засварын ажлын явц бороо орсны улмаас удааширсан ч тус компани зүгээс наадамчин олноо шинэ замаар зорчуулахаар 24 цагийн турш ажиллаж байна. Зам засварын ажилтай Шадар сайд М.Энхболд болон хотын удирдлагууд танилцаад  энэ сарын таванд гүүр, найман гэхэд замын ажлыг дуусгаж бэлэн болгохыг үүрэг болгов. -Замын ажлын явц ямар байна вэ? -Тус замын ажлыг энэ сарын 8-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ойрын өдрүүдэд бороо орсны улмаас замаа хатааж, дараагийн ажилдаа ордог. Цаашид цаг агаарын улмаас саатахгүй бол дурдсан хугацаанд дуусах боломжтой. Бидны 24 цагаар ажиллаж байна. “Монос”  компанийн урдахь замтай 10 дугаар сарын нэгэн гэхэд дуусган хүлээлгэж өгөх ёстой. -Сүүлийн үед борооны ус зайлуулах хоолой байдаггүйгээс зам эвдрэх тохиолдол цөөнгүй гарч байгаа. Замыг өргөтгөх үү? -Энэ зам 100 метр тутамд борооны ус зайлуулах байгууламжтай. Одоогоор 10,5 метр өргөн болгон засч байна. Өмнө нь долоон метртэй, ямар нарийхан байсныг жолооч нар мэдэж байгаа. Тэгэхээр дахин 3,5 метрээр өргөтгөсөн нь замын хөдөлгөөнд саад болохгүй чөлөөтэй зорчих боломжтой болох юм. Энэ замын ажил дууслаа гэж сэтгэл амарч суухгүй. Техник, ажиллах хүчээ нэмж,  хойд талын замын ажлыг хийнэ. Эхний ээлжинд урд талын эгнээг дуусгах шаардлагатай. Хоёр чиглэлийн урсгалыг зэрэг  хааж болохгүй учраас баруун тийшээ явах гарц л байна. Ээлж ээлжээр хааж, ажлаа явуулж байгаа гэдгийг жолооч нар минь ойлгоорой. Тоос их босч байна, тиймээс өдөрт 20 тонн усаар 10-20 удаа чийглэж байна. Энэ орчимд тоосжилт их байгаа учир хотын дарга тоосжилтыг дарах даалгавар өгсний дагуу ажиллаж байгаа. -Замын ажилд ямар нэгэн хүндрэл байна уу? -Төв зам засварын ажилтай андуурч удаан ажиллаж байна гэх шүүмжлэлүүд мэр сэр гарч байна. Хотын төвийн зам богинохон, хоёр талынх нь боржуурыг нь солиод асбальтыг нь нөхдөг. Энэ 10.5 м өргөнтэй учраас Мянганы замын хэмжүүрээр бол 35 км замын ажилтай  тэнцэх газар шороо, хиймэл байгууламжийн ажил хийгдэх юм. Зөвхөн суурь асбальт нь дөрвөн см, өнгөн асбальт нь гурван см давхар асбальт тавигдах юм. - Хурдан хугацаанд чанаргүй тавьсан замын зовлон их байна. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? -Тэгэхээр хурдан хийж байна гээд чанарын асуудлыг орхигдуулж болохгүй ээ. Хөрөнгө, цаг хугацаа зарж байж хийж байгаа шүү дээ. Энэ замын хувьд гэрээндээ хоёр жилийн баталгаа өгч байгаа. Хэрвээ энэ хооронд замтай холбоотой ямар нэг эвдрэл гэмтэл гарвал манай компани засч өгнө гэдгээ гэрээндээ тусгасан. Гэхдээ эвдрэл гэмтэл гаргахгүй талаас нь л анхаарч байна. Шигшсэн хайрга биш, буталсан чулууг ийм  хүнд даацын замд ихэвчлэн хэрэглэдэг. Тухайн  замын хувьд 20  тоннын даацтай, хоёр давхар асбальттай учраас ийм хэмжээний хүнд даацын машин зорчих боломжтой. Э.Сувд Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хужаатай нийлсэн улсаа тонон мөхөөгч нар байна
2012-07-08
hujaa nar uuuu mongol kampani baidaggui yum uuuu
2012-07-05
уншигч:
“Чи Чи Ха Ар” гэдэг хужаа компаниар хийлгэж байгаан бна л даа
2012-07-05
odoo hurtel duusgaagui bgaa ym uu
2012-07-05