
Сүхбаатар аймгийн прокурорын газраас санаачлан, тус аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх албатай хамтран зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагааний явцад гарч байгаа зөрчил дутагдал, анхаарах асуудлаар, хорихоос өөр төрлийн ялын биелэлт, түүний үр дүнгийн талаар, сэжигтэн яллагдагчийн цагдан хорих тогтоолыг биелүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Зөвлөгөөний төсгөлд хяналтын прокурор Н.Ням-Очир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүнийг дагаж мөрдөх аргачилсан зааврыг хэрэгжүүлэх явцад гарч байгаа зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар сургалт зохион байгуулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ