Хүнсний ногооны агуулахад шалгалт хийжээ

img

“Барс импекс” ХХК-нд БНХАУ-ын чанаргүй импортын төмс худалдаалж байгаа тухай “Авлигатай тэмцэх газар”-т иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу МХЕГ-аас шалгалтыг хийжээ. Шалгалтад “Барс импекс” ХХК-ийн агуулах, зоориуд, лабораторийн үйл ажиллагаа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хамрууулсан байна. Тодруулбал, хүнсний ногооны зургаан зоорь, 29 агуулах, түрээслэгч 144 иргэн, долоон аж ахуйн нэгж, бүтээгдэхүүн тээвэрлэсэн гурван галт тэргийг хамруулжээ. Төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнийг импортлогчид нь  зөвхөн БНХАУ, ӨМӨЗО-ны “Хао-Гань”, “Өргөө” ХХК-иудтай худалдааны гэрээ байгуулан тус компаниудаар дамжуулан дунджаар 15-20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортлодог байна. “Барс импекс” ХХК Замын-Үүд боомтоос тээвэрлэгдэн ирсэн бүтээгдэхүүнээс дээж авч дотоодын хяналтын лабораторийн шинжилгээнд хамруулдаг боловч шинжилгээний дүн гурав хоногийн дараа гардаг. Гэтэл хариу гарахаас өмнө бүтээгдэхүүнийг борлуулж дуусдаг байна. Шалгалтаар агуулах, зоориудад мэргэжлийн байгууллагаас олгогдсон дүгнэлтгүй, агуулахуудын хана, таазанд шороо тоос хуримтлагдаж, хөгц мөөгөнцөр үүссэн, цэвэрлэгээ хангалтгүй байгаа нь тогтоогджээ. Мөн төмс, хүнсний ногоог хаяг шошгогүйгээр шуудайд савласан, жимс, жимсгэний хайрцаг савны хаяг шошго нь зөвхөн Хятад хэл дээр, баталгаат хугацаа тодорхойгүй, хатаасан жимсийг хайрцаг уутнаас шаардлага хангахгүй нөхцөлд хяналтгүйгээр жижиглэн савлаж, худалдан борлуулж байгаа нь илэрчээ. Түүчлэн бүтээгдэхүүний чанар хадгалалтын нөхцөлийг шалгахад 35 зоорь, агуулахаас 26 нь буюу 74,2 хувь нь  их эрсдэлтэй гэсэн дүгнэлийг гаргасан байна. Энэ мэт шалгалтын явцад нийт 83 зөрчил илрүүлж, газар дээр нь 34 буюу 40,9 хувийг арилгуулж, 12 заалт бүхий албан шаардлага өгч гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байгаа аж.  Илэрсэн зөрчилтэй холбогдуулан 18 иргэнд нийт 990 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Барс захыг болиулах хэрэгтэй, хужаагийн ногоогоор ард иргэдээ хордуулж байгаа, ямар ч хүн чанаргүй хүмүүс ажиллуулдаг
2012-07-09
yag zov. manaihan hyatad jims nogoog hudaldaj avahaa bolichvol bolno shdee. oorsiin eruul mendee oorsoo l hamgaalya mongolchuudaa.
2012-07-05
áàðñ çàõûí íîãîîíû çîîðèóä ¸ñòîé àéìààð, òýíä õîîë áèø õîð àãóóëäàã
2012-07-05
Ер нь Хятадаас жимс ногоо оруулахыг хориглох хэрэгтэй шдээ. Хужаагийн жимс ногоог идэхгүй байхад болж л таараа.Монголчуудаа эрүүл байя гэвэл хужаагийн жимс ногоог бүү хэрэглэ.
2012-07-05