Ясир Арафатыг хордуулж алсан байж болзошгүй

img

Амьд ахуйдаа удаан хугацааны турш Палестины удирдагч байсан Ясир Арафатын үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа билээ. Тэрээр 2011 оны арваннэгдүгээр сард биеийн байдал нь огцом муудаж, клиник үхэлд орон найм хоносны эцэст амьсгал хураасан юм. Түүний үхэлд Израйльчууд буруутай гэж үздэг байна. Харин мягмар гаригт үндэсний Ал Жазира телевиз удирдагчийн үхлийн талаар баримтат кино гаргасан ба энэ кинонд Швейцарийн эрдэмтэн түүний сүүлчийн өдрүүддээ өмсөж байсан хувцас, эд хэрэглэлээс өндөр радио идэвхит ховор бодис болох “полони–210”–ыг илрүүлсэн талаар дурддаг байна. Афаратын гэргий Суха Арафат тэдгээр эд зүйлсийг швейцарийн лабаратори руу илгээсэн бөгөөд нөхрийнхөө цогцсыг дахин шалгуулахыг хүсч байгаа юм. Уг бодис хэдий амархан задардаг ч найман жилийн дараа ч илрүүлэх боломжтой байдаг аж. Бодис илрүүлэгчид маш мэдрэг бодис учир Арафатын биенээс полони олдоно гэдэгт итгэлтэй байгаагаа Лондоны коллежийн рентген судлаач хэлсэн байна. Гэхдээ удирдагчийн биенээс полони олдсон ч үхлийн цаадах жинхэнэ шалтгааныг тогтооно гэдэг тун хүнд гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Гэргий нь Арафатын үхлийн дараа задлан шинжилгээ хийхийг эсэргүүцэж байсан ч одоо мөрдлөгө явагдах болсонд баяртай байгаа гэнэ. “Тухайн үед хэвтэж байсан Франц эмнэлгийн эмч нар чадах бүхнээ хийж байгаад итгэж байсан ч тэдэнд цөмийн шинжилгээ хийх талаар санаа төрөөгүй байх” хэмээн тэрээр хэлсэн байна. Арафат 2004 оны арван нэгдүгээр сарын 11-нд 75 насандаа Францын цэргийн эмнэлэгт нас барсан юм. Тухайн үед эмч нар түүнийг тархиндаа цус их алдсанаас болж нас барсан гэж байсан билээ. Гэхдээ дүгнэлт үнэмшилгүй байсан бөгөөд түүнийг ДОХ эсвэл хордсоноос болж нас барсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг юм. Суха Арафат “Хэлэхэд маш хэцүү. Гэхдээ цөмийн хөтөлбөртэй гэгддэг Израйль үүнд хариуцлага хүлээх ёстой. Тийм ч олон оронд атомын бодис байгаад байдаггүй. Түүний үхлийн шалтгааныг тогтоохын тулд маш гүнзгий мөрдлөг шалгалт хийх хэрэгтэй” гэсэн юм. Гэхдээ Арафатын хүүрийг хөндөх явдал хатуу ёс жаягтай лалын шашинтнуудын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай байна. Харин задлан шинжилгээ хийхийг дэмжиж, ерөнхийлөгч Махмуд Аббас болон палестин дахь лалын дээд санваартан Муфти Мухаммед Хуссейн нар эсэргүүцлийг намжаахад туслахаа хэлсэн юм. Арафатын эхнэр католик шашинтан бөгөөд тансаг амьдралын сонирхлоосоо болж Палестинчуудын дунд нэр хүнд муутай байдаг аж. Ц.Мишээл              

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tsl:
Bosoj irsen baihgui yu heheh Za za ali ni ch gesen zuv ni ene bna Died 11 November 2004 (aged 75) Clamart, Paris, France
2012-07-05
devka:
kkk 2004 nas barsan shdee. ehleed 2011 gej bichsenee door n bolohoor 2004 gej bichjee. Bichij baigaa yumaa medehgui bol yadaj neg anhaaraltai unshij baigaach?
2012-07-05
devka:
2011
2012-07-05