
Монгол Улсын Ерөнхийлөгчид Сонгуулийн ерөнхий хорооноос 2012 оны сонгуулийн үр дүнг албан ёсоор айлтгалаа.
Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчид 72 нэр дэвшигчийн нэрийг айлтгасан бөгөөд Увс, Өвөрхангай аймгийн сонгуулийн үеэр гарсан маргааныг шийдвэрлэсний дараа өргөн барина гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “СЕХ-оос өргөн мэдүүлж байгаа 72 гишүүний нэрийг хүлээн авлаа. Бусад намын төлөөлөлтэй уулзаж, танилцуулсан байгаа. СЕХ хуулийн дагуу ажиллаж, 72 гишүүнийг танилцуулж байгаа байх гэж бодож байна.
Энэ удаагийн сонгууль ард түмний хүсэл байсан. Дахин санал хураалтыг зохион байгуулж, дараагийн УИХ-ын гишүүд бүрэн эрхийн дагуу тангараг өргөнө” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар маргааш 10.00 цагт шинэ УИХ-ын гишүүд тангараг өргөх юм.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ