
2012 оны хаврын чуулганы хаалтын үйл ажиллагаа 11.00 цагт эхлэх байсан боловч тодорхой бус шалтгаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хүрэлцэн ирээгүйгээс хойшиллоо.
Чуулганы үйл ажиллагаа 15.00 цагт үргэлжилнэ хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдээлсэн.
Нэгдсэн чуулганы хаалтад яагаад МАН-ын бүлгийн гишүүд оролцохгүй байгаа талаар тодруулахад тус бүлгийн зарим гишүүд “Удирдах зөвлөлөөс манай бүлгийн гишүүдэд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн мессеж ирсэн" гэв.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ