Европын хамгийн өндөр барилга нээлтээ хийнэ
Баруун европын хамгийн өндөр барилга болох “Shard” буюу Хэлтэрхий нэртэй барилга Лондон хотод өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна. Арга хэмжээг Катарын Ерөнхий сайд Шейх Хамад болон Их Британийн ханхүү Эндрю нар нээх юм. Барилгыг барихад 12 жил шаардагдсан агаад 310 метр өндөртэй, маш том шилний хэлтэрхий мэт хийцтэй аж. 95 дэлгүүр, орон сууц, оффис, зоогийн газар болон 5 одтой зочид буудал уг барилгад байх юм. Нийт өртөг нь 2,3 тэрбум ам.доллар болсон бөгөөд Катарын хөрөнгө оруулалтаар баригджээ. Барилгын архитектураар Рензо Пиано ажилласан байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ