Осол гэмтлийн 79 дуудлага бүртгэгджээ

img

ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс 101, 105 тусгай дугаарын утсанд энэ сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 05-ны өдрийн 09.00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 649 удаа холбогджээ. Энэ өдөр  нийслэлд объектын гал түймрийн нэг, галын зөрчлийн дөрвөн дуудлага ирсэн байна. Харин 102 дугаарын утсанд гэмт хэрэг, зөрчлийн тухай 901 мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад  гэмт хэргийн шинжтэй 33 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 27, илрээгүй долоон хэргийг цагдаагийн ажилтнууд үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн103 дугаарт 2713 яаралтай тусламжийн талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авснаас бодит 510 дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөхийн 53,  oсол, гэмтлийн 79 дуудлага иржээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ