Пандаг таниулах долоо хоног болж байна

img

“Пандаг таниулах долоо хоног”-той холбогдуулан Лондонгийн Трафальгарын талбайд 108 пандагийн өмсгөлтэй хүмүүс Тай Чигийн хөдөлгөөнт бүжгийн үзүүлбэр үзүүллээ. Ингэснээр Английн нийслэлийн бүүдгэр өглөөгүүр хүмүүсийн нүдэнд инээмсэглэл авчирсан юм. Үзүүлбэр үзүүлсэн хүмүүсийн тоо Хятадын Сычуань мужид байрлах Ченду Пандагийн хүрээлэнд байдаг 108 панданы тоог илтгэж байгаа гэнэ. Энэ нь дэлхийн хамгийн том панда үржүүлэг судалгааны төв юм. Тус төвийн төлөөлөгч Юан Богийн хэлснээр, энэхүү долоо хоногийн гол зорилго нь пандаг хадгалж хамгаалахад зориулдаг дэмжлэгийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Олимпийн наадам энэ сарын сүүлээр болж буй учраас Лондон хотоос тусламж хандив цуглуулахад яг тохиромжтой болж байгааг “Пандаг таниулах долоо хоног” арга хэмжээний бие төлөөлөгч Найжел Марвен хэллээ. Мөн энэ жил Ченду Пандагийн хүрээлэнгийн 25 жилийн ой болж байгаа юм. Тэд ирэх арван жилийн дотор панда баавгайн тоогоо 150 хүргэхийг зорьж байгаа гэнэ. Ц.Мишээл            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ