
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 78 чиглэлд их багтаамжийн 654, туслах 25 чиглэлд бага оврын 203, зуслангийн зургаан чиглэлд бага багтаамжийн зургаа, их багтаамжийн тав, нийт 863 автобус ажиллана.
Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 11,12-нд хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус Мохатма Гандийн гудамжаар орж үйлчилнэ. Хүй 7 худаг руу 11,12-нд Төв цэнгэлдэх дотроос буюу “Шагай харвааны” талбайн урд талын зогсоолоос, 13-нд МУБИС зогсоолоос тус тус 20 их багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн 11,12,13-нд хотын “3,4-р хороолол”, “7 буудал”, “Таван шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” гэсэн таван чиглэлээс тус бүр дөрөв нийт 20, “Хүй 7 худаг” дээр төмөр замын буудлаас морь барианы газар хүртэл 10, нийт 30 бага оврын автобус үйлчилгээнд ажиллана.
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд бүгд 913 тээврийн хэрэгсэл ажиллахаар төлөвлөөд байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ