
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Д.Улаанхүүд сайдын нэрэмжит шагналаа гардууллаа.
Д.Улаанхүү эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Монгол улсад цус сэлбэлтийн алба болон цус сэлбэлт судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ийн шагнажээ.
Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагналын анхны эзэн нь ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Маргарет Чан байсан бол дараагийн эрхэм хүнээр Д.Улаанхүү эмч тодорлоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ