
Австралид цагаачлахаар явж байсан хүмүүс усанд онгоцтойгоо осолдож алга болоод байсныг бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл тэдгээр хүмүүсийг Индонез орчмоос олсон байна. Австралийн хоёр цэргийн усан онгоц 162 хүнийг хөлгөөс авран гаргаж, Австралийн Цагаачдыг түр байршуулах төвд аваачжээ.
Цагаачид байж болзошгүй хэдэн хүн Австрали руу явах замдаа онгоц нь хөмөрсөнтэй харьцуулахад эдгээр дүрвэгсдэд муу зүйл тохиолдоогүй байлаа.
Мягмар гаригт Австрали болон Индонез улсууд далайн сүйрлийн үед хамтын ажиллагаагаа зузаатгаж, хууль бусаар хил давагсадтай тэмцэх болон хайлтын, аврах ажилтнуудыг туршлага солилцуулж байхаар тохирсон байна.
Орогнол хүсэгчид хэврэг загасны завиар Индонез, Австрали руу явдаг аж.
Австралийн цагаачдын албаны хэлж байгаагаар орогнол хүсэгчид улам л увайгүй болж байгаа гэнэ. Тэд Индонезийн боомтоос гараад дөнгөж цагийн дараа Австрали руу тусламж эрж залгахыг онгоцны ахмаддаа хэлдэг гэнэ. Тэд аюултай газраар аялах замаа товчлохын тулд өөрсдөө завиа хөмрүүлж Австралийн эрх баригчдыг ирж аврахаас өөр аргагүй болгодог байна. Тэд Индонезийн албаныхнаар авруулахыг хүсдэггүй учир Австралийнх руу залгах нь олонтой гэнэ. Ихэнх цагаачид Афганистан, Ирак, Шри Ланк гэх мэт ядуу эсвэл дайнд талхилагдсан орнуудын иргэд байдаг аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ