Өнөөдөр шинэ УИХ тангараг өргөнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр 10.00 цагт шинэ УИХ-ын гишүүд тангараг өргөнө.
Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 72 гишүүний нэрийг өргөн барьсан билээ. Ингэснээр сонгуулийн үр дүн тодорхой болж байгаа юм. Үлдсэн дөрвөн нэр дэвшигчийн нэрсийг сонгуулийн маргаан шийдвэрлэгдсэний дараа айлтгах юм.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ