
НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэн эрхийн сүүлийн хуралдаан өчигдөр болж НИТХ-ын 2012 оны ээлжит сонгуулиар ялалт байгуулсан шинэ НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг хэлэлцжээ. Намуудын дарга нарын саналаар анхдугаар хуралдааныг энэ сарын 9-нд буюу ирэх даваа гарагийн 10.00 цагт хуралдуулахаар болж байна.
Тус хурлаар НИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгохын зэрэгцээ сонгууль явуулсан дүн, төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэхээр тогтлоо. Харин Нийслэлийн Засаг даргыг сонгох асуудал Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсаны дараа шийдэгдэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ