Бурхан хулгайлагчид ялаа сонслоо

img

Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг “Эрдэнэзуу” музейгээс Өндөр гэгээн Г.Занабазар түүний шавь нарын  урласан түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг хулгайлж, зувчуулсан тус музейн нярав Ю.Баяраа, эртний эдлэлийн дэлгүүрийн эзэн С.Энхтайван нарт холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс Ю.Баяраад найм, С.Энхтайванд зургаан жил хорих ял оноож Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус бүрээс нь гурван жилийг нь хассан юм. Мөн түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох бурхдын төлбөрт Ю.Баяраагаас 109 сая, С.Энхтайванаас 87 сая гаруй төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч ялтнууд шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан бөгөөд Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ. Дашрамд дурдахад, Мэргэжлийн хяналтын байцаагчид Өвөрхангай аймагт байрлах Эрдэнэзуу хийдэд үзлэг тооллогоо явуулсны дүнд эд өлгийн зүйлс олноороо дутсан. Энэ хэрэг явдлыг илрүүлснийхээ дараа мэргэжлийн хяналтын байцаагчид асуудлыг цагдаагийн шалгалтад шилжүүлсэн билээ. Бурхан шашны зүйлс олноороо алдагдсан энэхүү хэрэгтт эхлээд тус хийдийн хамба лам нараас эхлээд бүхий хэргэм зэрэгтэй лам хуваргууд байцаагдсан. Харин удтал шалгагдсаны эцэст уг хэргийг тус хийдийн нярав ажилтай Ю.Баяраа, С.Энхтайван нар үйлдсэнийг хууль хяналтынхан тогтоосон. Ю.Баяраа нь хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад орсон тав, үнэт бүтээлд тооцогдох 17 бурхныг сольж, С.Энхтайванаар дамжуулан БНХАУ-ын иргэн Лид худалдаж, тэдгээрийг дуурайлган хийлгэсэн 22 бурхны оронд тавьсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бодол:
арчаагүй малнууд хайран монгол бүтээл.... арайл бага ял өгсөн байна.. Энэ өршөөлийн хуулиа болимоор юмаа
2013-01-23
Өршөөлийн хууль сөнөтүгэй
2012-07-06
urshuuliin huuli gej neg zavharsan yum neg bnaa balai yum
2012-07-06
zochin:
baga yal ogson b/na. shunaxai ex ornoosoo urbagchid b/na
2012-07-06
Монголын урлагын бүтээлийн түүхэнд үеийн үед үе дамжин хар мөр үлдээснээрээ Ю.Баяраа, С.Энхтайван гэдэг нэрүүд ховдог, шунахай эх оронч биш хүмүүсийн бүртгэлд үлдэнэ.
2012-07-06