Өнөөдөр болох зарим хурал

img

Цагдаагийн Ерөнхий газарт 15.00 цагт улсын хэмжээнд эхний хагас жилд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээлэл хийнэ. "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос хөрөнгийн биржийн брокерууд ажил хаялт зарласан тухай хэвлэлээр гарсан мэдээлэлд тайлбар хийнэ. Мөн MIT систем нэвтэрсэнтэй холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар сонирхоорой. 12.00 цагт Иргэдийн шударга шүүхээс сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хэрэгслийн талаар мэдээлэл хийнэ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ