“Хөсөгтөн” хамтлаг олон улсын наадамд оролцоно

img

Орчин үеийн хөгжмийн хэмнэлийг үндэсний хөгжимтэй хослуулан тоглодгоороо аль хэдийнэ олны танил болсон “Хөсөгтөн” хамтлаг Английн хааны урилгаар уран бүтээлээ толилуулжээ. Тэд дэлхийд алдартай “Royal” театрт таван мянган үзэгчийн өмнө үндэсний урлагаа сурталчилж, хөөмэй, монгол хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэн эх орныхоо нэрийг гаргаж  чадсан юм. Тус хамтлагийнхан Малайз Улсад болж буй олон улсын хөгжмийн наадамд оролцох  урилга ирсэн байна. Хамтлагийн ахлагч, их хуурч Б.Ариунболд “Азийн орны хөгжимчид тус наадмын тайзнаа цугларч, ая дуугаа өргөнө. Бид энэхүү нэр хүндтэй наадамд уран бүтээлээ толилуулах болсондоо баяртай байна” гэсэн юм. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ