
Туул голд нийлүүлж байгаа бохирдолтой усыг нано технологиор цэвэрлэхээр энэ сарын 24-нөөс эрдэмтэд туршилт явуулж эхэлсэн. Төв цэвэрлэх байгууламжаас цааш гурван км зайд тосч үүсгэсэн нууранд эрдэмтэд уг туршилтыг 40 гаруй хоног хийсэн юм.
Туршилтын үр дүнгээс хамааран бусад газарт нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Үүний үр дүнтэй БОАЖЯ, ЗТБХБЯ, Хотын захиргааны холбогдох албаныхан өнөөдөр 14.00 цагт газар дээр нь очиж танилцах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ