“Азийн хүүхдүүд” спортын их наадам нээлтээ хийлээ

img

ОХУ-ын Якутск хотод болж байгаа Азийн хүүхдүүд спортын 5-р их наадам өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтэд хотын дунд сургуулийн сурагчид, мөн сайн дурын уран сайханчид, дуучид оролцож нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр болголоо. Хүүхдийн их наадмын галт бамбарыг Оросын спортын яамны сайд Виталий Мутков асаасан юм. Хүүхдийн спортын 5-р их наадамд Азийн 27 орны 32 багийн 2150 тамирчин өрсөлдөхөөр Якут хотод иржээ. Харин энэ удаагийн наадамд Узбекстан улсын баг тамирчид оролцохгүй аж. Наадмын нээлтийн ажиллагаанд Якутын үндэсний дуу эгшиглэхээс гадна баярын парад болсон. Мөн Якутын үндэсний бүжиг буюу тойрон бүжгийг 15.000 хүн бүжсэн юм.Нийт 5000 хүн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Хүүхдийн спортын 5-р их наадмын нээлтийн ажиллагаа Туймаада цэнгэлдэхэд болсон юм. Наадмын ажиллагаа албан ёсоор эхэлсэнийг дуулган Якутын ерөнхийлөгч Егор Борисов үг хэлсэн юм. Тэрээр Якут үндэсний хэлээрээ ярьж тамирчдад амжилт хүслээ. Сонирхуулахад Азийн хүүхдүүд спортын 5-р их наадмыг үзэх тасалбарыг монгол төгрөгт шилжүүлбэл 100.000 төгрөгөөр худалдаалсан ч үзэгчдийн суудал дүүрэн байлаа. Мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд компьютерийн “Онлайн төв” ивээн тэтгэж байна. Сурвалжлагч А.Алтанчимэг зураглаач Д.Ласран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Saihan naadam bolj bgaa yum bna manai Mongol hezee zohion bguulah ve
2012-07-06