Орос бол спортын том гүрэн сэдэвт ОУ-ын форум боллоо

img

Якутск хотод Орос бол спортын том гүрэн нэрийн доор ОУ-ын форум боллоо. Энэ форумд 83 орны зочид төлөөлөгчид албаны хүмүүс чууллаа. Форумын нээлтийн ажиллагааны үеэр Оросын спортын сайд Виталий Мутков, Якут улсын ерөнхийлөгч Егор Борисов, мөн энэ хотын спортын сайд нар оролцлоо. Сүүлийн жилүүдэд Орос улсад 15.000 гаруй спортын цогцолбор шинээр баригдаж бүтээн байгуулалт асар хурдацтай өрнөжээ. Энэ спорт цогцолбороор 7 сая гаруй хүн үйлчлүүлэх хүчин чадалтай. Энэ бол том амжилт. Бид дахин ийм томоохон бүтээн байгуулалт хийж чадна, хийх ч болно гэж Оросын спортын сайд Виталийн Мутков ОУ-ын Форумын үеэр онцлон хэллээ. ВИТАЛИЙН МУТКОВ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН СПОРТЫН САЙД- Спортыг Орос оронд хөгжүүлэх тал дээр илүү анхаарч байна. Энэ асуудлыг ч ерөнхийлөгч Путин ерөнхийлөгчид ойрын үед дуулгаж яаж хөгжүүлбэл илүү их амжилтанд хүрэх вэ гэдэг асуудлыг тавина. Бид нар чадна илүү сайн ажиллах болно. Якутск хотын ерөнхийлөгч Егор Борисов нь 2011 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ улсын ерөнхийлөгч нь 4 жил ажиллаад дахин сонгуульд өрсөлдөж хэн төр барих нь шийддэгддэг юм байна. ЕГОР БОРИСОВ БҮГД НАЙРАМДАХ ЯКУТСК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ-Үндэсний спорт ганц Якутад байдаг юм биш. Бусад бүх оронд байдаг. Манай улсын үндэсний спорт нь мод таталт, үндэсний бөх юм. Энэ спортын хоёр төрлөөр Европ болон ААШТ зохион байгуулдаг. Цаашдаа бид ДАШТ-ийг зохион байгуулах талаар хичээж байна. Орос улсад шилдэг тамирчдыг бэлтгэдэг цөөхөн хэдхэн бэлтгэл бааз байдаг. Үүний нэг нь Якут улсад байдаг. Якут улсаас олимпод байт харваа, чөлөөт бөхийн төрөлд хоёр тамирчин эрхээ аваад байгаад би баяртай байна. Орос улсаас нийт 182 тамирчин Лондоны дэвжээнд өрсөлдөнө. Орос бол спортын том гүрэн сэдэвт ОУ-ын форумын нээлт өчигдөр болсон. Саяхан ашиглалтанд орсон 3000 хүний суудалтай Триуфм стадионд Оросын шилдэг тв-ийн сэтгүүлчид цугласан байлаа. Энэ спорт цэнгэлдэхийг хөнгөн атлетик, бокс, чөлөөт бөхийн төрлийн тамирчдыг бэлтгэх зориулалттай. Хөнгөн атлетик, гүйлтийн замыг хамтад нь барьж байгуулж цогцоор нь шийдвэрлэсэн байсан нь юу юунаас илүү анхаарал татлаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр компьютерийн “Онлайн төв” ажиллаж байна. Сурвалжлагч А.Алтанчимэг, зураглаач Д.Ласран нар ОХУ-ын Якутск хотоос мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ