Кубын Ерөнхийлөгч Хятадад айлчилж байна

img

Кубын Ерөнхийлөгч Раул Кастро Хятад улсад дөрвөн өдрийн айлчлал хийж байна. Бээжинд болж буй БНХАУ-ын удирдагчидтай хийх уулзалтууддаа холбоотон улсууд ойрын харилцаагаа улам гүнзгийрүүлэх зорилготой байна. Хятад улс бол Венесуэлийн дараа орох Кубын хоёр дахь томоохон худалдааны түнш юм. Раул Кастро БНХАУ-ын дарга Ху Жин Таотай өчигдөр уулзаж, хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан байна. Хятад улс Кубад зээлийн шинэ гэрээ хийх болон эрүүл мэнд мөн технологийн тусламж үзүүлэхээ амласан юм. Синхуа агентлагийн мэдээлснээр Ху Жин Тао Куба улстай худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, ХАА болон биотехнологийн салбарт илүү хамтран ажиллахыг  хүссэн байна. Кастро мөн БНХАУ-ын дэд дарга Ши Жинпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Көцянтай уулзах юм. Тэрээр Фидель Кастрогийн дүү бөгөөд түүний энэ айлчлал нь 2008 онд Ерөнхийлөгч болсноосоо хойш Хятадад хийж буй анхны айлчлал аж. Ерөнхийлөгчийн айлчлал цааш Вьетнам улсад үргэлжлэх юм. Ц.Мишээл            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ