Самбо бөхийн тамирчид медалийнхаа тоог хоёроор ахиуллаа

img

“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмын мэдээ: Хүүхдийн спортын их наадмын самбо бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн. “Эллэй Боотур” стадионд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа тэмцээнээс манай тамирчид дахин хоёр медаль хүртлээ. Одоо Якут хотын цагаар 15 цагт аваргын алтан медалийн төлөө Тэмүжин спорт сургалтын төвийн тамирчин Ц.Хулан эмэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд Саха улсын тамирчинтай барилдана. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Тэмүжин спорт сургалтын төвийн тамирчин Б.Баасанжаргал, эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд барилдсан СХД-ийн тамирчин Д.Ёндонжамц нар хүрэл медаль хүртэж багийнхаа медалийн тоог хоёроор ахиуллаа. Өчигдөр эмэгтэйчүүдийн 42кг-ийн жинд Архангай аймгийн тамирчин, Тэмүжин спортын сургалтын төвийн бөх Б.Отгонцэцэг мөнгөн медаль, 48 кг-д мөн энэ сургалтын төвийн тамирчин Б.Мөнхжаргал, эрэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Тэмүжин спорт сургалтын төвийн тамирчин З.Түшигтөр нар хүрэл медаль хүртсэн билээ. Ингэснээр Монголын баг тамирчид нийт 5 медальтайгаар “Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмыг үргэлжлүүлж байна. Мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд компьютерийн “Онлайн төв” ивээн тэтгэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ