Ц.Элбэгдорж: Төр оршихуйн үндэс бол хуулийн хэрэгжилт

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Улсын Их Хурлын чуулганыг нээж хэлсэн үг Монголын эрхэм хүндэт иргэд сонгогчдоо, Улсын Их хуралд шинээр сонгогдсон эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай ноёд оо, Монголын ард түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулийнхаа дагуу зургаа дахь удаагаа чөлөөт сонголтоо хийлээ. Хууль тогтоох байгууллагаа бүрэлдүүлэх дээд шийдвэрээ гаргалаа. Төр оршихуйн үндэс бол хуулийн хэрэгжилт. Олон мянган төрийн албан хаагчид хуулийг хэрэгжүүлж ажиллаа. Сонгуулийн шат шатны байгууллагууд сонгуулийн дүнг нэгтгэж Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хуралд шинээр сонгогдсон гишүүдийн нэрсийг надад өргөн барилаа. Манай сонгогчдын энэ удаагийн сонголт тэдний хүсэл тэмүүллийн илэрхийлэл байж чадсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөөлөл болсон та бүхэн ч цаг алдалгүй бүрэн эрхээ хэрэгжүүлж шуурхай ажиллах шаардлага байгаа. Ингээд Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган нээснийг мэдэгдье. Улаанбаатар Төрийн ордон 2012.07.06.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай. Гэдэг сонгодог захиасаар бол: Төр оршихуйн үндэс бол эх орончийн зүтгэл.
2012-07-08
Элбэгдорж чи долоон уулын цаагуур орж, хог шороонд булагд.
2012-07-08
MGL:
TUR ORSHIHUIN UNDES NI ZUMIIN HOG HAYAGDAL NUTAGTAA BULAHGUI BAIH
2012-07-06
Elbegee ta shuu
2012-07-06
Элбэгдорж чи долоон уулын цаагуур орж, хог шороонд булагд.