
Испанийн “Барселона” клубын экс дасгалжуулагч өнөөдөр Москвад ирэхээр болсон байна.
Түүний ирэх болсон шалтгаан нь ОХУ-ын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч С.Фурсенко огцрохоосоо өмнө ОХУ–ын хөлбөмбөгийн шигшээг дасгалжуулахаар тохиролцоонд хүрсэн гэж тус улсын спортын хэвлэлүүд бичиж байна.
Саяхан болж өнгөрсөн ЕВРО–2012 аар амжилт муутай тоглосон ОХУ–ын шигшээ баг ерөнхий дасгалжуулагч Д.Адвокаттай гэрээгээ сунгаагүй бөгөөд шигшээ багаа удирдаж 2014 оны ДАШТ–нд оролцох дасгалжуулагчийг идэвхтэй хайж байгаа билээ.
Хэдхэн хоногийн өмнө Италийн алдарт дасгалжуулагч Ф.Капелло ОХУ–аас санал тавьбал нухацтай авч үзнэ гэдгээ мэдэгдсэн.
Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг бүгдээрээ ажиглах л үлдэж байна.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ