Гуравхан хоногт 108 сая ам.долларын ашигтай "ажиллажээ"
Найруулагч Марк Уэббын "The Amazing Spider-Man" гурав хоногийн өмнө нээлтээ хийсэн бөгөөд энэ хугацаанд 108 сая ам.долларын ашиг олоод амжжээ.
Нийт 220 сая ам.долларын өртгөөр бүтсэн уг кино ийнхүү хэдхэн хоногийн дотор тал зардлаа олж байгаа нь үзэгчдийн дунд хэр зэрэг хүлээлт үүсгэснийг харуулж байна.
Эндрью Гарфилд, Эмма Стоун нарын гол дүрд нь тоглосон энэхүү киноны албан ёсны трейлерийг хүргэж байна.
http://www.youtube.com/watch?v=siqo1X-gKTk
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ