Дорнод аймгийн Оюутан залуучуудын спортын 2-р наадам болно
Дорнод аймгийн Оюутан залуучуудын спортын наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил спортын 2-р наадмыг зохион байгуулах гэж байна. Тэмцээн спортын 5 төрлөөр явагдах юм. Эхний тэмцээн болох сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-21-ны өдрүүдэд спортын төв ордны А зааланд болно. Тэмцээнд 30 багийн тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Нийслэл хотноо суралцаж, ажиллаж амьдарч байгаа оюутан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх дур сонирхлыг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирын хөгжилд хувь нэмэр оруулж Дорнод аймгаас төрсөн нийгмийн олон салбарын алдартнуудыг алдаршуулж залгамж холбоог бэхжүүлэхэд гол зорилготой юм. Тэмцээнийг МҮОНТ-ийн уран бүтээлийн дөрөвдүгээр нэгдэл, Дорнод аймгийн оюутан залуучуудын холбоо, БТСГ, МСБХ, Сонирхогчдын сагсан бөмбөгийн “TLG-13” ТББ хамтарн зохион байгуулна. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ