
Евро 2012 – т гялалзсан тоглолтыг үзүүлж 3 голоор өрсөлдөгч багйин хаалгаа мялаасан ОХУ – ын хөлбөмбөгийн шигшээ багийн болон Москвагийн “ЦСКА” багийн тоглогч Алан Загоевийг өнгөрсөн өдрүүдэд Английн шилдэг клубуудын нэг “Тоттенхэм” багтаа тоглуулах санал тавьж байсан билээ. Тэгвэл энэ удаа түүнийг Италийн грандуудын нэг болох "Интер" сонирхож байгаагаа мэдэгдлээ. "Интер" – ийн Спортын захирал Марко Бранко “ Бид Загоевийг сонирхож байгаа нь үнэн. Бүх зүйл аль аль талын санаснаар болох байх гэдэгт найдаж байна” гэжээ.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ